Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ардчилсан Үндсэн хуулийг 33 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан Ардын Их Хурлын депутатуудыг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.01.13) хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

1992 оны ардчилсан Үндсэн хуулийг Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй. Тус Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон дэвшүүлсэн юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Үндсэн хуулиар хүн бүрийн хүн ёсны эрхэм чанарыг хүндэтгэх, эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэлтэй байх зарчмыг тулгуур болгон тусгасан нь Монголчууд бидний гарцаагүй бахархах, нандигнах үнэт зүйл” хэмээн онцлов. Түүнчлэн, “Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж өнөөдөр Монгол Улсын Их Хуралд таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүн сонгогдож, олон салбар чиглэлээр мэргэшсэн, нас насны төлөөллийг хангасан бүрэлдэхүүнтэй болж, олон ургалч үзэл өргөн хүрээнд хангагдах нөхцөл бүрдсэн” гэлээ. Тиймээс нийгмийн шинэ харилцааны хэрэгцээнд тулгуурлан эрх зүйн зүй ёсны зохицуулалтыг цаг алдалгүй нэвтрүүлэх, иргэдийн бодит дуу хоолойг сонсох, үр дүнтэй оролцоог хөхиүлэн дэмжих зэрэг төрийн үйл ажиллагаанд шинэ хандлагаар хандах хэрэгцээ шаардлагыг ханган ажиллахаа илэрхийллээ.




Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ
Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг