Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо

Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн дүнгээ гаргалаа. Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүрийн Үндсэн хуулийн өдрийг угтан явуулдаг тус тэмцээний анхан шатны буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүд орон даяар өнгөрөгч 2024 оны 11 дүгээр сарын 23-24-нд, хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнүүд 12 дугаар сарын 14-15-нд болсон бөгөөд шигшээ тэмцээн Төрийн ордонд өчигдөр, өнөөдөр хоёр өдөр үргэлжиллээ.

Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод сум, дүүрэг, аймаг, нийслэлээс шалгарсан эрэгтэй 104, эмэгтэй 40 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөв. Швейцарь системээр найман өрөг тоглосон тус тэмцээнд эрэгтэйчүүдээс Нийслэлийн Хан-Уул дүүргээс шалгаран оролцсон, Завхан аймгийн уугуул С.Сод-Эрдэнэ 7.0 оноогоор тэргүүлж алтан медаль, Монголын хуульчдын холбооны шатарчин Д.Ганхөлөг мөн 7.0 оноогоор удаалж мөнгөн медаль, Нийслэлийн Баянзүрх дүүргээс шалгаран оролцсон Т.Эрдэнэчулуун 6.5 оноогоор гутгаар байрт шалгарч хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдээс Баянхонгор аймгийн уугуул, Нийслэлийн шатрын холбооны шатарчин И.Нангилмаа 6.5 оноогоор тэргүүлж алтан медаль, Завхан аймгийн шатарчин Э.Тунгалагсайхан, Баянхонгор аймгийн шатарчин Д.Азжаргал нар тус тус 6.0 оноогоор хоёр, гуравдугаар байрт орж мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт 4-6 байрын шагналыг эрэгтэйчүүдээс Увс аймгийн шатарчин Ш.Мөнхбат, Дархан-уул аймгийн шатарчин Ц.Ням-Отгон, Дорноговь аймгийн шатарчин Г.Баттүвшин нар, эмэгтэйчүүдээс Хөвсгөл аймгийн шатарчин З.Мөрөн, Монголын шатрын холбооны шатарчин Ц.Болортуяа, Өмнөговь аймгийн шатарчин Д.Отгонбаяр нар тус тус хүртэв.

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын шатрын холбоо хамтран зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчид болон ахмад тамирчид, 1700 хүртэл болон 1700-аас дээш чансаатай тамирчдын шагналыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар нар гардуулав. Монголын шатрын холбооноос олгодог “Оюунлаг түшээ” шагналыг Үндсэн хууль тогтоогчдын холбооны ахмад шатарчин Д.Чилхаажав, Т.Гантөмөр, Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах, О.Амгаланбаатар нарт олголоо.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээний эхний гурван байрт шалгарч, медаль хүртсэн тамирчид Монгол Улсын спортын дэд мастер цолны болзол хангаж буй бөгөөд ардчилсан Үндсэн хуулийн ойн өдөр үнэмлэх, тэмдгээ гардан авна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлжээ  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.