Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.01.09) УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Малчдын амьдралын баталгаа болсон мал сүргийг зуд болон бусад гэнэтийн эрсдэлээс хамгаалах зорилгоор 2014 онд уг хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд жилд дунджаар нийт малчин өрхийн 11-18 хувь, нийт малын 7-10 хувь нь хамрагдаж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр уур амьсгалын өөрчлөлт, зудын гамшигт үзэгдэл нэмэгдэхийн хэрээр нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуулиар хатуу тогтоож өгсөн байгааг шинэчлэх, үргэлжлэн бий болох зудын хүнд нөхцөлийг даван туулах хүрээнд даатгуулагч малчин болон даатгалын компани хооронд байгуулсан тухайн жилийн гэрээний дүнг үндэслэн нөхөн төлбөрийн тодорхой хэмжээг нэг удаа урьдчилсан байдлаар олгох зэрэг зүйл заалтыг боловсруулжээ.
Тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар малчдын даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлж тогтвортой байдал, зудын эрсдэлийн нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзжээ. Тухайлбал, нөхөн төлбөрийг урьдчилан олгохтой холбоотой зохицуулалтыг тусгаснаар үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



"Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Сэтгэгдэл бичих хэсэг