П.Дамба:Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Бага хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийг нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

 

П.Дамба:Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй

АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн 117 дугаар тойргоос (Булган аймгийн Рашаант сум) депутатаар сонгогдож Үндсэн хууль батлалцах хувь завшаан тохиолдсон билээ. Энэ хувь тохиолыг бий болгож өгсөн Булган аймгийн Рашаант сумын иргэд, сонгогчдодоо баярлаж явдаг юм.

АИХ-ын 430 орчим депутатын дөрөвний нэг орчим нь хөдөө орон нутгаас сонгогдсон, тэдний дийлэнх олонх нь тэр үеийн сум, сангийн аж ахуй, тариалангийн аж ахуй болон нэгдлийн дарга нар байлаа. Би тэдний л нэг, Булган аймгийн Рашаант сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Сансар тариалангийн аж ахуйн даргаар ажиллаж байсан хүн. Бидний хувьд хууль тэр тусмаа Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй.

Тэр үеийн сум, аж ахуй, нэгдлийн дарга нарт цаг хугацааны тийм бололцоо ч хязгаартай, ээлжийн амралтаа ч бүрэн эдэлж чаддаггүй ажилд дарагдсан хүмүүс байсан хэрэг. Гэхдээ л бидэнд урьдчилж тараасан Үндсэн хуулийн төслийг идэвхтэй сайн судалсан болох нь хуулийн хэлэлцүүлгийн явцад ажиглагдаж байлаа.

Мөн Улсын Бага Хурлын гишүүд, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг депутатуудыг сайн чиглүүлж, хөтөлж байсныг хэлэх хэрэгтэй юм. Нийгэм, эдийн засгийн нэг байгууламжаас нөгөөд шилжих эгзэгтэй нөхцөлд шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоох тулгуур хууль батапна гэдэг нарийн төвөгтэй, мэдлэг, ухаан, тэсвэр тэвчээр, идэвх зүтгэл шаардсан хүнд ажил болох нь хуралдааны эхний өдрүүдээс л мэдрэгдэж байсан даа.

Хуралдааны эхний үед хуулийн хэлэлцүүлэг гэхээсээ илүү шинэ, хуучин хоёр сэтгэлгээний, ууган ба залуу намуудын төлөөллүүдийн хоорондын үзэл бодлын зөрчилдөөн, тэмцэлдээн болж өрнөх гээд байдаг байлаа. Хуулийн хэлэлцүүлгийн явцад хуулийн төслөөс хальж өөр асуудлууд ярьж, ач холбогдол багатай зарим зүйл дээр дэмий маргалдаж үзэл бодлын болон намуудын байр сууриар хэт туйлшрах байдал үүсэх тохиолдол цөөн биш байсан юм. Хугацааны хувьд хуралдааны дунд үе хүртэл Үндсэн хуулиа баталж чадах эсэхэд олон хүн эргэлзэж байсан биз ээ. Үүнийг буруутгах аргагүй л дээ. Хуралдааны уур амьсгал ийм л байсан хэрэг.

Заримдаа асуудлын мөн чанарыг ойлгохгүй тал тал тийшээ зүтгэж шийдэж, чадахгүй нээлттэй орхиод дараагийн зүйл, заалтыг хэлэлцэх үе ч гарна. Энэ мэт олон бэрхшээл тулгарч байсан боловч улс гүрнийхээ хөгжил дэвшлийг хурдасгах, эдийн засаг, нийгмийн байгууламжийг дэлхий нийтийн жишиг хандлагад нийцүүлэх, сонгогч түмнийхээ итгэлийг биелүүлэх зорилго дор нэгдсэнээр Үндсэн хуулиа баталж чадсан билээ.

Үзэл бодлын их зөрүүтэй, улс төр, эдийн засгийн хямрал бужигнаантай үед их хүндрэл бэрхшээлийг туулж байж Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан. Үүний зэрэгцээ энэ үйлсэд эерэг нөлөөлсөн хүчин зүйл ч олон байсан юм. Тэр олон хүчин зүйлүүдээс өөрт бодогдож байсан зарим нэгийг нь эргэн дурсъя.

Хэдийгээр олон намын тогтолцоонд шилжсэн, үзэл бодлын ялгаанаас гадна, хий хоосон улс төржилт ихтэй, манлайлагчид нь өөр хоорондоо тэмцэлтэй, ялагчийн дүрд тоглох хийрхэлд хөтлөгдсөн, нийгэм бүхэлдээ хуваагдмал шинжтэй байсан боловч аль ч нам, хүчнийхэн адилхан нийгмийн эрс өөрчлөлтийг, ардчилсан тогтолцоог хүлээн авахад бэлэн болсон, АИХ-ын депутатуудын хувьд ч шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, зорилго агуулгыг бүрэн дэмжиж, итгэлтэй чин эрмэлзэлтэй байсан нь Үндсэн хууль батлагдах хамгийн гол нөхцөл болсон юм. Хууль батлахад хувь хүний ухаан, ур чадвар ч нөлөөтэй байдаг юм билээ. Энд би хоёр хүнийг онцгойлон дурсах гэсэн юм.

Нэг нь тэр үеийн АИХ-ын дарга Ж.Уртнасан мөн ч сийрэгхэн ухаантай, асар их тэвчээртэй, тулсан, гацсан асуудлыг зохицуулах ур чадвар өндөртэй хүн байсан даа. Дайрч давшилсан, үзэл бодлоо тулгаж, шахсан, яая даа гэмээр үе олон тохиолдож байсан боловч уурлаж бухимдахгүй, тэвдэж сандрахгүй, тун ч эвтэйхэн зохицуулчихаж чаддаг нь үнэхээр бахархмаар, хүндэлмээр байдагсан. Нэг удаа Ж.Уртнасан нэлээд бухимдаад хуралдааныг хоёр цаг орхихоо мэдэгдэж, Лоохууз гуай хурал даргална гэж хэлчихээд гараад явчихсан юм. Хуралдаан хоёр цагийн хугацаанд эмх замбараагүй, шуугилдах байдалд хүрч асуудал хэлэлцэх, шийдэх бололцоо алдагдаж байлаа. АИХ-ыг удирдах, хуулийн төсөл хэлэлцүүлэх гэдэг хэн дуртай хүний хийчихдэг ажил биш юм байна гэдгийг хурлын бусад удирдлага ч, дайрч давшлаад байдаг хүмүүс ч, ер нь бүх депутатууд айхтар ойлгосон доо. Удаа ч үгүй Ж.Уртнасан дарга инээсээр орж ирэхэд халуун алга ташилтаар хүлээж авсан юм. Үүнээс хойш депутатууд Ж.Уртнасан даргыгаа улам ч их хүндэтгэдэг болж харагдсан даа.

Нөгөө нэг нь Б.Чимид гуай юм. Хууль эрх зүйн мэдлэг, түүнийгээ илэрхийлэх, тайлбарлах талаар тэр үед бусдаас хол тасархай байсан. Одоо ч хэвээрээ биз. Хуулийн хэлэлцүүлгийн явцад эцэс төгсгөлгүй гэмээр маргаан ч үүснэ, гацаанд ч орно. Тэр болгонд Б.Чимид гуай л жинтэй ухаалаг бөгөөд хөөрхөн ёжтой үгээрээ нэг тийш нь болгоно. Үнэндээ хууль гэдэг юмыг бүтээх бас амилуулах ухаантай төрсөн мөн ч холыг харж чаддаг онцгой хүн гэж бодогддог. Америкийн Нэгдсэн Улс дөрөв дэх Ерөнхийлөгч Медисон гэдэг хүнийг Үндсэн хуулийнхаа “эцэг” гэж нэрийддэг, манайд бол Б.Чимид гуайг щинэ ардчилсан Үндсэн хуулийн “эцэг” гэхэд санал нийлэхгүй хүн бараг бараг байхгүй биз ээ. Б.Чимид гуайн Үндсэн хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэж батлах явцад чин сэтгэлээсээ хандаж, зорьж зүтгэсэн гавьяат үйлс нь депутат бидний сэтгэлд тод томруун дурсамж бахархал болж үлдсэн юм. Манай аймгаас сонгогдсон 17 депутатын нэгээс бусад нь МАХН-ын гишүүд байлаа. Биднийг тэр үед аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга С.Лхагвасүрэн, аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны дарга Г.Бадарч нар ахалдаг, хуралдааны дараа бараг орой бүхэн зочид буудалдаа хуралдаж дараа өдөр хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэж, оруулах саналаа тохирдог зохион байгуулалт сайтай, өндөр хариуцлагатай бүлэг байсан юм.

Үндсэн хууль батлах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай тэр бүр тохиолдоод байхгүй эрхэм үйлсэд бодол оюунаа уралдуулан зүтгэсэн депутат нөхдөөрөө бахархаж, тэднийг хүндэтгэж, тэднийхээ талаар сэтгэлд үлдсэн дурсамжаа ярьж явах сайхан байдаг юм.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


А.Амартүвшин: Нийслэлд хоёрхон сургууль шинээр барихаар төсвийн төсөлд суугджээ. Энэ үнэхээр ХАНГАЛТГҮЙ ЭЭ!!! П.Наранбаяр сайд аа  Иргэд: Шинэ түлш утаа, үнс, тортог багатай нь таалагдаж байна.  Сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг орон нутаг руу зөвшөөрөлгүй гаргаж буй асуудлаар шалгалт хийж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  БЗД: 213 ажилтан 43 техник хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж талбайн цасыг цэвэрлэж байна  А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ  БНСУ-ын газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг хүлээлгэн өглөө  Гандан, Зурагт, Баянхошуу орчмын 5000 айлыг энэ сарын 15-наас хийн хангамжид холбоно  Д.Мөнхбаатар: Угаар мэдрэгчийн дохиолол дуугарч байна гэдэг нь тодорхой хэмжээний угаар байгааг илтгэнэ  Угаар мэдрэгч төхөөрөмж нь нүүрстөрөгчийн дутуу ислийг мэдэрдэг  Агааргүй орчинд дулааны боловсруулалт хийхийг хагас коксжуулалтын процесс гэнэ  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна  Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ  Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллаж байна  Хагас коксон түлш хэрэглэснээр Бээжин хот утааны асуудлаасаа салжээ  Иргэн та галлагаагаа зөв дарааллаар хийж, угаартах эрсдэлээс сэргийлээрэй  Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ  Э.Цогболд: Иргэд утаа болон угаарыг ялгаж ойлгодоггүй  Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг хамгийн аюултай агаар бохирдуулагч PM2.5 тоосонцор 7.4 хувиар багасжээ  П.Анхбаяр: Хагас коксон түлшийг зуухандаа хийсний дараа ахиухан мод нэмбэл сайн асна  А.Амартүвшин: Чип төслийн хүрээнд 5000 айлын гэр, байшинг дулаалж байна  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай  Э.Батзолбоо: Хагас коксон түлш утаа тортог багатай, дулаанаа удаан хадгалж байна  “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ  Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ  А.Амартүвшин Гандан орчимын түлш борлуулах цэгт ажиллалаа  А.Амартүвшин түлшний цэгийг нэмэгдүүлнэ гэлээ  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай  БЗД: Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг сэргийлэх арга хэмжээ боллоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.