Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл, дэд бүтцийн шинэчлэлийг жишиг байдлаар хөгжүүлэх юм.
Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан бөгөөд энэ онд хотыг тойрсон хурдны зам, метро, гэр хорооллын дахин төлөвлөлт, аж үйлдвэрийн парк, эрчим хүч зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эдгээр төслийг хэрэгжүүлснээр нийслэл хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, хамтран ажиллахаар хүрэлцэн ирсэн төлөөлөгч нарт талархал илэрхийллээ.



МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг