Д.Чойжамц:Үндсэн хуулиа баталчихаад бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, өөрийн эрхгүй бие биеэ тэврэн авч байсан

Анхны Ерөнхийлөгчөө сонгосон, Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Д.Чойжамц:Лам хүн оролцож уламжлалт зан заншил, шашин соёлынхоо тухай санаа оноогоо оруулъя гэж шийдсэн маань ч зөв шийдвэр байсан

1990 оны ардчилсан Үндсэн хууль баталсан тэр Их хурлын сонгуульд оролцохдоо “Би лам хүн депутат болж яах ч юм билээ” гээд нэг их хичээл зүтгэл гаргахгүй нэлээд явсны дараа ер нь шинэ цагийн ардчилсан үндсэн хуулийг батлалцахад нэг лам хүн оролцож уламжлалт зан заншил, шашин соёлынхоо тухай санаа оноогоо оруулъя гэж шийдсэн маань ч зөв шийдвэр байсан.

Тухайн үеийн 430 депутат үнэхээр улс орноо шинэ замд гаргаж хүмүүнлэг, ардчилсан нийгмийг байгуулж хөгжил дэвшлийг авчрахын төлөө бие сэтгэл, оюун бодлоо зориулан ажиллаж байсан. Үндсэн хуулийн төслийн заалт бүхэн дээр, үг үсэг бүрийг нягтлан тунгаан хэлэлцэж байлаа.

Тэр үеийн депутатууд МАХН, Ардчилсан нам, Чөлөөт депутатуудын 76 гэсэн гурван чиглэлд хуваагдаж байсан юм. Ардчилсан нам, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай үзэл бодлоо илүү тавьж оролцож байсан бол МАХН улс орны тусгаар тогтнол, эв нэгдэл, төрийн зохион байгуулалт түүний бүтцийн тухай түлхүү санаа оноо гарган ажиллаж байсан болов уу. Харин чөлөөт депутатуудын Улаанбаатарын бүлэг нь хоёр намын илүү дутууг нөхөж, зарим нэгэн эгзэгтэй асуудлуудыг хөндөж аль нэгэнтэй нь эвсэн шийдвэр гаргаж байсан шиг санагдана. Энэ бол асар их тэвчээр шаардсан хүнд ажил байсан юм.

Хуралдааны завсарлагаар эмч нар байнга үзлэг хийж, эм тан өгч даралт үзэж эмнэлэгт хэвтүүлэхээр зарим нэгнийг нь шууд II эмнэлэг рүү авч явмагц нэн удалгүй ирц бүрдээгүйн улмаас буцаан дуудах үе ч гардаг байлаа.

Нийгэм солигдох явц тэр үед илт мэдэгдэж сэтгэл зовинож маргалдан зарим үед АИХ-ын танхим бүрхэг өдрийн тэнгэр шиг барайж одоогийнхоор бол ёстой л муу энергиэр дүүрдэг сэн. Нутгийнхаа сайхан залуу генерал П.Мөнхдоржийг хурлын танхимд насан эцэслэх үед хажууд нь маань мэгзэм уншиж суухдаа ганцхан өдрийн өмнө “Энэ орныг зөв замд нь гаргачих юмсан” хэмээн ярьж байсан дүр төрх нь бодогдож сэтгэлд хүнд байж билээ.

Чуулганы хуралдаан гацаанд орж нэгэнт тохиролцож чадахгүйгээс гэртээ харих зам л байна хэмээцгээж депутатууд хаалгаар сад тавин гарах үед залуу гишүүдийн нэг С.Батмөнх маань “өдий олон хоног хуралдчихаад бид Үндсэн хуулиа баталж чадахгүй юм бол аав ээж, ах дүүс, найз нөхөд, сонгогчдодоо юу гэж хэлэх болж байна аа” гээд асгартал уйлж байсан. Үндсэн хуулиа баталчихаад бүгдийнх нь нүдэнд баярын нулимс цийлэгнэж, өөрийн эрхгүй бие биеэ тэврэн авч байсан болон Үнсдэн хуулийн “эх баригч” Б.Чимид гуайд нийтээр баяр хүргэж байсан тэр үйл явдал нь үнэхээр улс орныхоо төлөө 76 хоног алжаалыг умартан зүтгэсэн олны нөр их хөдөлмөр байсан юм.

Үндсэн хуулийг хэлэлцэж батлах гэдэг бол улс орныг бүхэлд нь хамарсан нарийн нандин асуудлыг ярьж мэтгэлцдэг бөгөөд энэ нь миний хойшдын амьдралд асар их нөлөө үзүүлсэн гэдгийг дурдууштай.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.