“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.

Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Франц Улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Засгийн газрын 14 мега төслийн гурав дахь нь хөдөлж байна  Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна  СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав  Танилц: Дохионы хэлэнд хөрвүүлсэн Монгол Улсын Үндсэн хууль  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа  “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна  СЗХ-ны даргад Т.Жамбаажамцыг нэр дэвшүүлжээ  Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг шавиа зодсоноор Х нь тархиндаа цус харваж, ГССҮТ-д эмчлүүлж байгаа гэнэ  Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулав  УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ  Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд 13 байршилд уулзварыг өргөтгөнө  УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва: Монгол Улсын Үндсэн хуулийг дохионы хэлээр гаргаж буй нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад ач холбогдолтой  Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв  1992 он: Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хууль  Шатар сонирхогчдын УАШТ-ий аваргууд тодорлоо  Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг иргэдийн амьдралын чанарт үзүүлэх нөлөөлөл, ач холбогдлоор нь эрэмбэлж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо  Үндсэн хуулийн ойн хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын УАШТ-ий шигшээ тоглолт эхэллээ  Япон Улсын Засгийн газраас “Чингис хаан” нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцлоо  П.Очирбат:Үндсэн хуулиараа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох маш өргөн хүрээтэй том зорилтыг дэвшүүлсэн  Сурагч А.Энэрэлийн “Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс” бичвэрийг толилуулж байна  Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад шагнал гардууллаа  ТАНИЛЦ: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө  Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв  “Агаарын бохирдол -хүн амын эрүүл мэнд” хэлэлцүүлэг ТӨРИЙН ОРДОНД 2025.01.15-нд болно  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” EPC-04 багц ажлын нэмэлт санхүүжилт, “Орано Майнинг САС” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл зэргийг зөвшилцөх саналыг УИХ-д хүргүүллээ  Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа  Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн барина  Б.Даваасүрэн: Монгол морио сүлдэнд үлдээх тал дээр баттай зогсож муудалцах явдал ч тохиолдож байсан  П.Дамба:Үндсэн хуулийн төсөл хэлэлцэх хэмжээнд өөрийгөө бэлдэж боловсруулсан хүн тийм ч олон байгаагүй  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.