Р.Раш:Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх

 Анхны Ерөнхийлөгчөө сонгосон,  Улсын Бага Хурлаа байгуулж, шинэ тогтолцоот Засгийн газраа эмхэлсэн, төрийн тамга, төрийн тогтолцоо, байгууламжийг өөрчилсөн, түүхт цагаан сүлдээ залсан, Монголынхоо нийгмийг цоо шинэ замналаар хөгжих бодит нөхцөл, хөрс суурийг тавьсан, монгол хүндээ хүний эрхийн нь эдлүүлсэн “Эцэг хууль”-ийг тогтоон баталсан хүндтэй, гавьяатай эрхмүүдийн “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номноо нийтлэгдсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Р.Раш: Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм

Улс орны хөгжлийн хууль, эрх зүйн суурь үндэс болох одоогийн Үндсэн хуулийг батлалцах завшаан надад тохиосонд би бэлэгшээж явдаг. Үндсэн хуулийн төслийг Улсын Бага Хурал боловсруулж, Ардын Их Хуралд оруулж хэлэлцүүлсэн юм. АИХ анх 10 хоног хуралдана гэж ажлаа төлөвлөөд 76 хоногг хуралдаж, 76 гишүүнтэй УИХ-ыг байгуулж төрийн эрхийг түүгээр бариулахаар шийдсэн  билээ.

Анх орж ирсэн төсөл нь “Их цааз” нэртэй байсан. Албан ёсны тогтоол шийдвэр гэж гараагүй, гэхдээ л Чимэд гуайг Үндсэн хуулийн эх баригч гэж үзэцгээж байв. Улсын Бага Хурлын даргаар тэр үед Р.Гончигдорж, орлогчоор К.3ардыхан, нарийн бичгийн даргаар Б.Чимид нар, Төрийн байгуулалтын байнгын хороог С.Баяр, Эдийн засгийн байнгын хороог М.Энхсайхан, Хууль зүйн байнгын хороог Д.Лүндээжанцан нар ажиллаж, толгойлж байв. Миний бие энэ бүгдийг тоочин бичихийн учир нь манай нам анхнаасаа л улс орон дахь улс төрийн нөхцөл байдал, хүчний харьцааг зөв үнэлж холбогдох шийдвэр гаргаж чаддаг байсан гэж тэмдэглэх гэсэн хэрэг.

Тухайн үед АИХ, АИХ-ын Тэргүүлэгчид, Засгийн газрыг манай намын гишүүд толгойлж байв. Нам дээр ярьж байгаад УБХ-ын даргын албыг залуучуудад өгөх нь зүйтэй гэж үзээд С.Зориг, Р.Гончигдорж хоёр өрсөлдөж Гончигдорж нь болсон юм. МАХН-ын даргаар ажиллаж байсан Г.Очирбат, Б.Даш-Ёндон нар үнэхээр улс орны улс төрийн судасны цохилтыг барьж атгаж чадаж байжээ гэж би боддог. Ж.Батмөнх дарга санал гаргаж улс төрийн товчоо өөрөө огцорсон, МАХН Үндсэн хуулийн заалт болох удирдан чиглүүлэх дүрээсээ өөрөө татгалзсан зэргээр төр, засгийн шинэчлэлийг Үндсэн хуулийн  аргаар хийх нөхцөлийг бий болгосон. Ингэж шинэ Үндсэн хууль аятайхан гарах нөхцөл байдлыг МАХН бүрдүүлсэн юм.

Үндсэн хуулийн төслийг бүх ард түмнээр хэлэлцүүлж, намын бүх шатны байгууллагууд ярилцаж дүгнэлтээ гаргаж байлаа. Гадаадын олон орон тэр дундаа эх газрын Герман, Франц зэрэг орнуудын үндсэн хуулиудыг сайн судалсан гэж төсөл санаачлагчид депутат бидэнд танилцуулж байв. Тэр үед одоонгийнх шиг англи хэл төдийлөн дэлгэрээгүй байсан учир орос хэл дээр орчуулагдсаныг уншиж судалж байлаа.

Үндсэн хуулийн нэр, улсын нэр, төрийн сүлд, туг далбаа, төрийн дуулал зэрэг дээр их л маргацгааж байж билээ. Ерөнхийдөө социализмын үед хэрэглэж байсан нэр томъёоноос зайлсхийх гэж хичээж байсан. Гэхдээ манжийн үе рүү хэтэрхий хэлбийчих гээд байна гэж үзээд голоор нь явсан юм даг. Лав л улсын нэрийн хувьд “ард” гэсэн үгнээс тэгж жийрхээд байвал “БНМУ” гэж нэрлэе гэсэн дундын хувилбар болох саналыг Лүндээжанцан депутат дэвшүүлж байсан. Ярьж байгаад Бүгд Найрамдах гэдэг үгийг өөр тийш нь оруулж Монгол Улс гэдэг үгээр тогтоож байлаа.

Төрийн сүлд гэхэд л Өүлэн эхийн дүртэй, таван сум атгасан янз бүрийн толгойтой шувууны хэлбэртэй зурагнууд зааланд үзэсгэлэн болж гарч байсан. Ерөнхийлөгчийн засаглалтай байя, парламентын засаглалтай болъё гэж нэлээд маргасны эцэст “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална" гэж тогтоосон юм даг. Хоёр танхимтай байя, АИХ дээд танхим нь, Улсын Бага хурал нь  доод танхим нь болог гэцгээж байв. Миний бие ч энэ саналыг дэмжиж байсан санагдана. Сүүлийн үед Бат-Үүл гишүүн үүнийг нэлээн ярих шиг болсон. УИХ-ын гишүүдийн тоон дээр их маргалдаж байсан. Депутат н.Ядамсүрэн 112 байлгая гэж зүтгүүлж байв. Михайлд нэг бодол байна даа гэж би тэр үед бодож байж билээ. Одоогийн 100 болгоё гэдгийг л хэлж байсан бололтойдог оо. С.Баяр депутат засаглал хуваах онол практикийн асуудлаар жинтэй үг хэлж, зааланд нөлөөлж байсан.

Төрийн сүлд, дууны үг, аяыг өөрчлөх гээд олоогүй. Ц.Дамдинсүрэн гуайн үг дээр ганц нэг үг өөрчлөгдсөн байх. Сүүлд нь охиноос нь тэрийг дургүйцсэн, маягтай зүйл сонинд нийтлэгдсэн шиг санагдана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхийг УИХ тогтооно гэж оруулсан. Манайхны зарим нь түүнийг өнөөдөр дээр үеийн улс төрийн товчоо маягаар ойлгох гээд байгаа нь буруу.

Р.Гончигдорж зэрэг олон депутатууд хүний эрх, эрх чөлөө болон  бусад асуудпуудаар санал дэвшүүлж төслөө хамгаалж идэвхтэй оролцож байлаа.

Бага хурлын эдийн засгийн байнгьн хороо  газар хувьчлах асуудлыг ихэд чармайсан. Ер нь газрыг иргэдэд хувьчлахгүй бол зах зээлийн нийгмийг байгуулж чадахгүй гэж үзсэн. Гэхдээ бэлчээрийг хувьд өгч болохгүй, энэ бол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал, газрын хэвлийн баялаг, ой мод, ус, ан амьтан төрийн өмч байна гэж тогтсон.Нэгэнт хувьчлагдсан газрыг хураан авч болохгүй, хэрэв төр авах тохиодолд нөхөн олговор олгох хэрэгтэй гэж депутат н.Балдан-Очир ярьж байсныг санаж байна.

Өнөөдөр тэр нь олон хүний амь, амьдралд хэрэг болоод явж байх жишээтэй. Дашбалбар агсан газрыг хувьд өгч болохгүй, улсын тусгаар тогтнол алдагдана гэж үзэж байв. Мальн хошуу хаашаа эргэхийг бага зэрэг гадарладгийн хувьд би ч бэлчээр улсынх байх ёстой гэж санал нэмэрлэж байсан. Эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлаар депутат Д.Мөнхөө ажил хэрэгч саналуудыг удаа дараа хэлж, улсын нийслэлийг Улаанбаатар гэж өнөөгийнхөөр нь нь үлдээхээр Энэбиш агсан зүтүүлж байв. Тэр үед “дэд бүтэц” гэдэг үг монгол хэлний зүйд орж ирээгүй байсан учир зам харилцаа гэдэг  үгийг хавчуулая гэж ярьж байснаа санаж байна.

Үндсэн хуулийг бичихэд Үндсэн хуулийн ажлын хэсэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Ардын хяналт, прокурорын ерөнхий хяналтыг зогсоосон нь арай эртэдсэн асуудал гэж боддог. Бараг цөмөөр хяналтад дургүйцсэн тэр үед депутат н.Молом тайлбарлаад дийлээгүй юм даг. Хэрэв ардын хяналтын ажил түр боловч үргэлжилсэн бол өмч хувьчлал тэгж их самуурахгүй байсан болов уу.

Иргэн хүн оршин амьдрах газраа өөрөө сонгож тогтооно гэж байгаа. Энэ томьёолол Үндсэн хуулийн онолын  хувьд маргаангүй зөв. Гэхдээ зам харилцаа, зах зээл, эрүүл мэнд, боловсрол орон нутагт олигтой хөгжиж чадаагүй өнөөгийн нөхцөлд хүн амьн төвлөрөл нийслэлд хэт ихсэх зэрэг зөрчлүүд гарч байна.

Амьдрал өөрөө зөрчлийг хэрхэн шийдвэрлэхээс хамаардаг учраас бүхэлдээ Үндсэн хууль олон хүний оюун санаа шингэсэн агуу хууль юм.  

            Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


1000 мод тарьж "Барилгачин төгөл" байгууллаа  “БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна  Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.