“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт (2024.11.30) боллоо.

“Өсвөр үе - Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна. Хүүхдүүдийн хийсэн видео зохиомжуудаас түүвэрлэн, хөтөлбөрийн нээлтийн үеэр үзүүлж сонирхуулав.

Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. Тэднийг төлөөлөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нэгдүгээр сургуулийн 11а ангийн сурагч М.Мөнгөнцэцэг, нийслэлийн Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Ж.Хантамир нар сэтгэгдлээ хэллээ. Сурагчид өөр өөрсдийн сургуулийн орчны эхүүл ахуй, аюулгүй байдалтай холботой тулгамдсан асуудлыг ярьж, “Өсвөрийн Парламент” хөтөлбөрт оролцох сэдэл, зорилгоо үе тэнгийнхэнтэйгээ хуваалцав.

Хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа анх 2021 онд хөтөлбөрийг эхлүүлж байхад хүүхдүүдийг улс төрд татан оролцуулах гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан бол эндээс хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний хөгжил, зөв амьдрах зэрэг өөртөө болон нийгэмд хэрэгтэй маш их мэдлэг, мэдээллийг авч, амьдарч буй нутаг, орондоо бусдыг манлайлж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг идэвхтэй хүмүүс болж буйг хараад олон нийтийн хандлага өөр болсныг онцлон дурдав. Өнгөрсөн гурван жилд хөтөлбөрт хамрагдсан 330 хүүхэд бүгдээрээ өөр хоорондоо найз болж, нөхөрлөсөөр байгаагийн зэрэгцээ улсын хэмжээний бүхий л сургууль, хүүхэд баачуудыг Улсын Их Хуралтай холбох гүүр болж буйг талархан тэмдэглэв. Тэрбээр өмнөх жилүүдийн өсвөрийн парламентчид ямар ямар сэдвийг судалж, шийдвэрлэсэн, тэдгээр нь хууль тогтоомж, бодлого шийдвэрт хэрхэн туссан талаар танилцуулж, энэ удаагийн хөтөлбөрт оролцогчдыг оролцуулбал манай улс нийт 500 шахам гишүүн бүхий өсвөрийн парламентын том сүлжээ бий болж, улам үр дүнтэй, нөлөөлөлтэй ажиллах боломж бүрдэнэ гэв.

Мөн НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан “Өсвөрийн Парламент-2024″-ийн оролцогчдод амжилт хүсч үг хэлэв. Тэрбээр, хүүхдийн эрхийн тухай товч дурдаж, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах болон оролцооны эрхүүд бүгд өөр хоорондоо уялдаатай, харилцан нөхцөлдөж байдгийг тайлбарлан ярьсан юм. НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварыг эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдүүдэд хийх хүний папиллома вирусын вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчдын эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг товч танилцуулав. Мөн тус сангийн дэмжлэгтэйгээр “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн суралцахуйг дэмжиж ажилладаг багш, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа суурин төлөөлөгч танилцуулгадаа дурдлаа.

Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааны үндсэн илтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь тавив. Иргэний эрх, үүрэг парламентад яагаад чухал болох тухай илтгэлдээ тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө болон үндсэн ба журамт үүргүүд, дэлхий дахинд парламент хэрхэн үүссэн, ямар замнал түүхийг туулж, хэрхэн хөгжсөн, иргэдийг төлөөлөх, хууль тогтоох, хянах үүргийг хэрэгжүүлдэг парламентад иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн оролцоо ямар байх зэргийг дурдаад, Монгол Улсын Их Хурал олон нийтийн оролцооны дэвшилтэт хэлбэрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр байгааг танилцууллаа.

Мөн Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Буянтогтох суралцагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар илтгэл тавив. Тэрбээр монгол хүүхдүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолдож байгаа өвчлөлүүд, тэдгээрийн дотор шүдний эмгэг, сүрьеэгийн халдвар, таргалалт болон жингийн илүүдэл, сэтгэц, сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөв байдлын талаарх статистик мэдээллийг танилцууллаа. Япон Улс сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийг 1957 онд, БНСУ 1967 онд тус тус баталснаар дундаж наслалт жил дараалан өссөнийг тэрбээр жишээлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилтыг сургуулиар дамжуулан хэрэгжүүлэх нь хамгийн үр дүнтэйг онцолсон юм.

Дараагийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Од” шүлгээр зохиомжилсон шинжлэх ухаан, танин мэдэхүйн эрэл хайгуулын чиг хандлагын талаарх богино хэмжээний видео шторкыг толилуулаад, өөрийн санаачлан хөгжүүлж буй олон улсын сансар судлалын “MARS-V төслийн тухай танилцуулсан юм. Тэрбээр хүн төрөлхтөн хөгжлийн тав дахь үедээ орж, дэлхийгээс 54.6 км зайд орших Марс гарагийг “байлдан дагуулах” олон улсын хамтын ажиллагааны тухай хураангуйлан ярив. Манай улс энэхүү хамтын ажиллагаанд 17 дахь орон болж нэгдсэн бөгөөд Монголын говь нутаг Марс гарагийн экологийн онцлогтой хамгийн ойролцоо учир шинжлэх ухааны туршилт, сансар судлалын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн төв байх боломжтойг тэрбээр онцолж, агаар мандлын 37 000 метрт буюу Марсын агаар мандалтай ойролцоо хэсэгт хүргэж бөмбөлөг хөөргөн судалгаа хийж чадсан тухай болон Монголын эрдэмтэн, судлаач нар Марс гарагт ажиллах техник, тээвэрлэгчийг бүтээх олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлж буй тухай болон сансрын нисэгчдийн хэрэглэх хатаасан хүнсийг манай эрдэмтэд бэлтгээд байгааг бахархан дурдлаа.

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлтэд сургагч багш нарыг төлөөлөн Улсын Их Хурлын даргын зөвлөх Н.Булгантамир, хөтөлбөрийн өмнөх жилүүдийн нийт оролцогчдыг төлөөлж “Өсвөрийн парламент 2023”-ын шилдэг оролцогч Л.Дүүрэнбилэг үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.