“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Эрдэнэс Монгол” нэгдэл засаглал, үйл ажиллагааны менежментээ сайжруулж тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрч, улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ. Энэхүү амжилтын үр дүнд гадаад валютын албан нөөцийн 77 хувь буюу 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нэгдлийн толгой компани 200.0 тэрбум, нэгдлийн хэмжээнд 394.0 тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ.
Нэгдлийн үйл ажиллагаа сайжирч, санхүүгийн үзүүлэлт дээшилсэн нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах боломжийг бүрдүүлж тус компанийн 2022, 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилсан.          
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хангах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх замаар иргэдэд тэгш, шударга хүртээх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх үзэл санааг хэрэгжүүлэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулсан нь Монгол хүн баялагтаа эзэн байх хууль эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдийгүй “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрхзүйн байдал, тогтвортой үйл ажиллагааг явуулах эрхзүйн үндсийг бий болгосон юм. Хуулийн хэрэгжилтийн хангуулж 2024 онд “Эрдэнэс Монгол” нэгдэл 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10,000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн. “Эрдэнэс Монгол” нэгдэл Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх дараагийн цогц шинэчлэлийн реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Танилцуулгатай холбогдуулан,
            Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ажиллах,
            "Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг эрчимжүүлэх,
            Үйлдвэрлэл технологийн паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршлын жагсаалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэрэгжүүлэх үйлдвэрлэл технологийн зургаан паркийг оруулах зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг үүрэг болголоо.
            Мөн экспортыг эрчимжүүлэх, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” нэгдэлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн эзэмшлийн ачааны вагоны хуваарилалтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Украинд олон үндэстний цэрэг байрлуулахаар төлөвлөж байна  Төсөв 2026: Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижна  Фридрих Мерц: НАТО-г задрахаас Герман аварсан  Ч.Алтантуяа: Хоёрхон цаг хөлдөөх эмчилгээ хийлгээд, хавдрын хэмжээ 50 хувь буурсан  Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай  Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ  Бүсчлэл харгалзахгүйгээр дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна  Б.Баярсайхан: Хоёр хими эмчилгээний дараа хавдрын үсэрхийллүүд эдгэрч, алга болсон  “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөг авчээ  “НАНДИН БОЛОВСРОЛ” ЭКСПО ЯАРМАГТ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ  “Артерийн судсаар химий тариа хийх нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог”  Нэг аяга цай хэрхэн Их Британийг Монголын анхны метроны системийг барихад хүргэсэн бэ  Богд хааны Хүрэн ордны зүүн талын газрыг буцаан авна  Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомыг хориглов  Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна  Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар 21 орны 43 баг бүртгүүлжээ  “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр  "Бидний ирээдүй-1000" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ  Богд хааны Хүрэн ордны сүр барааг хадгалах зорилгоор шинэ барилгад өндрийн хязгаар тогтоохыг үүрэг болголоо  Эрдэнэтэд хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг нээнэ  Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно  “Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”  С.Баяр: Энэ зам хэрэгтэй. Монгол инженер, менежер, ажилчин дагалдуулж юм сургавал бүр сайн  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар ашиглах гэрчилгээг гардууллаа  БГД: 299 ИРГЭНИЙГ БАЙНГЫН АЖЛЫН БАЙРААР ХАНГАЖЭЭ  БГД 2025 оны эхний хагаст 402 гарааш, 893 метр хашаа буулгаж, газар чөлөөлжээ  Нарны зам дагуу зөвшөөрөлгүй ажил гүйцэтгэж буй компани явган хүний зам эвдсэн зөрчлийг арилгууллаа  Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина  10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.