Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Монгол Улсад айлчлал хийж буй БНХАУ-ын дэд дарга Хань Жөн өнөөдөр (2024.09.07) Төрийн ордонд бараалхав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр талын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж, харилцан айлчлал, уулзалт, арга хэмжээ тогтмолжиж байгааг онцлов.

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлан ирсэндээ таатай байна хэмээгээд, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжигийн мэндчилгээг уламжлав. Цаашид хууль тогтоох байгууллага, улс төрийн намуудын харилцаа, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тус тус тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Cайжруулсан зууханд хагас коксон түлшээр галлагаа хийх заавар  Г.Баясгалан энгийн уламжлалт зууханд хагас коксон түлшээр галлагаагаа хэрхэн хийдэг талаар хуваалцлаа  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.22  Зөвлөгөө: Угаарын хий мэдрэгч дуугарах нь танайд угаар ялгарч байгааг илтгэнэ  Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрхийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.21  Зөвлөгөө: Энгийн зуухны галлагаа  Агаарын чанарын мэдээ: 2025.10.20  Угаарын хийн хордлогоос сэргийлье  Түлш борлуулалтын цэгүүд нүүрний эгнээнд байрлахгүй, харин хоёр, гуравдугаар гудамжинд байрлаж байна  Бөөрөлжүүт цахилгаан станцын 150 МВт-ын хүчин чадалтай II блок төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ  Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр барих түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас олголоо  Эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа  Трамп, Пуутин нар утсаар ярьсны дараа “Томагавк” далавчит пуужинг Украинд нийлүүлэхгүй болжээ  Агаарын чанарын мэдээ: 2025.10.17  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  Агаарын чанарын мэдээ: 2025.10.16  Энгийн уламжлал зууханд галлагаа хийх зааврыг хүргэж байна  П.Анхбаяр: Нийт 176 мянган өрхөөс 39 мянга гаруй нь чанарын шаардлага хангаагүй зуух ашиглаж байна.  Д.Сувд: Угаар мэдрэгчээ унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаар зогсоно  Налайх дүүрэгт түлш борлуулах 18 цэг ажиллаж байна  Б.Баттулга: Яндан хоолойны битүүмж алдагдсанаас угаарын хийн эрсдэл үүсдэг  Баянгол дүүргийн хэмжээнд түлш борлуулах 15 цэг ажиллаж байна  “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийнхөн 31.050 хүний амь эрсдэхээс урьдчилан сэргийлжээ  Сүхбаатар дүүргийн хэмжээнд түлш борлуулах 31 цэг ажиллаж байна  СХД-ийн хэмжээнд түлш борлуулах 148 цэг ажиллаж байна  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.