Хууль бусаар самар түүсэн 150 хүн, 100 тээврийн хэрэгсэл бүхий 32 отгийг буулгажээ

Нийслэлийн ногоон бүсэд 24 цагаар эргүүл хяналт шалгалт зохион байгуулахад хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн 32 отог байжээ. Түүнчлэн давхардсан тоогоор 100 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг танилцуулсан байна. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ.

Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 32 отогт байрласан 150 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлж албан шаардлага өгсөн байна. Давхардсан тоогоор 100 тээврийн хэрэгслийг уулнаас буулгаж, урьдчилан сэргийлэх холбогдох хууль тогтоомжийг танилцуулан арга хэмжээ авчээ. Мөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй 6 хэргийг Экологийн цагдаагийн албанд шилжүүлсэн байна.

Хуш модны самар нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153, 2010 оны 450 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-ын ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг. Иймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой юм. Иймд самар түүхээр санаархаж буй болон гарч буй иргэд гэмт хэргээс урьдчилан сэргийлж, аливаа хууль бус үйлдлийг гаргахгүй байх, гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг нийслэлийн Байгаль орчны газраас анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.