Залуу уран бүтээлчдийн нэгдэл “WSUP” медиа агентлагийн анхны олон ангит “Сонгогчид” уран сайхны кино нээлтээ хийлээ.
Цэрэг, цагдаагийн сонсогчийн амьдралыг харуулсан энэхүү олон ангит киног Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ойн хүрээнд бүтээсэн байна. “Сонсогчид” олон ангит кино нь иргэдэд цэргийн анхан шатны мэдлэг олгохын зэрэгцээ сонсогчдод ордог мэргэжлийн хичээл, тусгай бэлтгэлүүдийг сонирхолтой үйл явдлаар баяжуулан үзүүлэх юм.
Нийгмийн бараан үзэгдэлгүй, хөнгөн хөгжилтэй үйл явдлаар баялаг “Сонсогчид” олон ангит уран сайхны кино нь бүх насныханд зориулагдсан бөгөөд шинэхэн уран бүтээлийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох аж.
Сэтгэгдэл бичих хэсэг