Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт ойн хортон шавж устгал хийж байна

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэж хортон шавж устгалын бактерийн бэлдмэл цацах ажлыг энэ сарын 3, 4-нд онгоцоор хийж гүйцэтгэхээр болжээ.

Иймд Горхи-Тэрэлж орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчдыг энэ сарыг дуустал ууланд аялж, алхахгүй байх, уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.

Хортон шавж устгалын хорын нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног байдаг аж.

Ойн хөнөөлт шавж үй олноороо үржин олшрох таатай нөхцөлийг бүрдүүлж өгдөг гол хүчин зүйл нь шавжийн өөрийн биологийн онцлог, хүний үйл ажиллагаа, ойн түймэр, цаг агаарын хэт хуурайшилт зэрэг өөрчлөлтөөс шалтгаалж их хэмжээгээр хөнөөл учруулдаг.

Шавж нь модны навч, шилмүүсээр хооллож, өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлж, ойг доройтолд оруулдаг байна.

Хэрэв 2-3 жил дараалан идвэл тухайн мод дахин сэргэн ургах чадваргүй болдог аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.