“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хоршоологчид Өвөрмонголын өрөмний үйлдвэртэй танилцлаа

БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургууль, Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын алба хамтран шинэ байгууллагдсан хоршооны дарга, гишүүдэд зориулж хөдөө аж ахуйн чиглэлийн сургалт зохион байгууллаа. Найман хоног үргэлжилсэн энэхүү сургалт нь Шилийн хотноо өнгөрсөн наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд зохион байгуулагджээ.

Энэ үеэр сургалтад оролцогчид Өрөмний үйлдвэртэй танилцсан юм. Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн хотод байрлах тус үйлдвэр нь өдөрт 300 кг өрөм загсаах хүчин чадалтай бөгөөд уламжлалт өрөм хийх технологи дээр суурилснаараа онцлогтой. Сүү цуглуулах компани нь айлуудаас сүүг нь саах, хураах үйлчилгээг нэгтгэн хүргэж өрөмний үйлдвэрт шаардлагатай сүүг нийлүүлдэг байна.

Түүнчлэн Шилийн хотын аялал жуулчлалын нэг гол үзмэр үйлчилгээ нь Морин жүжгийн театр бөгөөд монгол морины тэсвэр хатуужил, монголчуудын ахуй соёл, түүхэн уламжлал зэргийг харуулдаг байна.

 

Морин тойруулгын тухайд мэргэжлийн адуучидтай бөгөөд морин жүжгийн болон хотын эргүүлийн цагдаагийн морьдын тэжээл, эмчилгээг тааруулах, сургах үйлчилгээг жилийн 4 улиралд үзүүлдэг байна. Хотын иргэдэд болон аялагчдад адууны талаар мэдээлэл өгч, аяллын нэг төрлийн үйлчилгээ хэлбэрээр хөгжүүлж, мал аж ахуйг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгосноороо онцлог байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.