Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд өнөөдөр (2024.09.03) бараалхлаа.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Тэрээр, сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой гэдгийг онцлов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаатай мөнхийн хөрш Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оросын ард түмэн “Аугаа эх орны дайн”-ы үеэр Монголын ард түмний үзүүлсэн тусламжид гүн талархалтай ханддаг гэв. Тэрээр Монгол Улс, ОХУ хооронд, цаашлаад хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



"Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн
УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа
УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ
Сэтгэгдэл бичих хэсэг