УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ҮСХ-нд ажиллалаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн П.Батчимэг, холбогдох албаны хүмүүсийн  төлөөлөл Үндэсний Статистикийн Хорооны  /ҮСХ/ үйл ажиллагаатай танилцлаа.  

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Аль ч түвшинд шийдвэр гаргахад статистикийн байгууллагын үүрэг, оролцоо өндөр түвшинд байдаг. Статистик судалгаа, тоон мэдээлэлгүйгээр шийдвэр гаргана гэдэг нь харанхуйд нүдээ боогоод алхаж байгаатай ялгаагүй. Тиймээс төр бүх түвшинд шийдвэр гаргахдаа статистик судалгаа, мэдээллийг хэрхэн ашиглах нь чухал. Статистикийн байгууллагыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарч ажиллана. Тэр дундаа судалгаа, тоон мэдээллийг шийдвэр гаргах түвшинд өргөн хүрээнд ашигладаг байх чиглэлд дэмжиж ажиллана”  хэмээн онцолсон юм.  

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа статистикийн байгууллагын үйл ажиллагаа болон стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн орчин, шинээр хэрэгжүүлж буй онцлох ажлууд, салбарын боломж, сорилтын талаар танилцуулсан юм.  Тухайлбал ҮСХ-оос “Төрийн нэгдсэн мэдээллийн сангийн хөгжүүлэлт, удирдлага” төслийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Төрийн нэгдсэн өгөгдлийн сан”, “Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан” систем хөгжүүлж байгааг онцоллоо.  Мөн салбарт Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо (ISO 27001:2022) олон улсын стандарт нэвтрүүлэх хүрээнд үндэсний итгэмжлэгдсэн баталгаажуулалтын гэрчилгээг хүлээн авсан. Тус тогтолцоог нэвтрүүлснээр мэдээллийн нууцлал, хяналт, хүртээмж, аюулгүй байдлыг өндөр түвшинд хангахаас гадна Төрийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох боломж бүрдэж буйг тодотгосон юм. Харин салбарт сорилт болж буй асуудлуудын хувьд анхдагч мэдээллийн чанарыг сайжруулахаас гадна хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн нэгжүүдийн ажиллах орчин дэд бүтцэд анхаарах шаардлагатай байгааг дурдлаа. 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.