Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой үйлчилгээг бүрэн цахимжуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем (www.e-business.mn)-ээр дамжуулан үзүүлж эхэллээ.
Засгийн газрын 2023 оны 100 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, төрийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын хэмжээний 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүд газар ашиглахтай холбоотой үйлчилгээний хүсэлтээ цахимаар илгээж, хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болж байна. Тодруулбал, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дараах төрийн үйлчилгээг цахимаар авч эхэлсэн юм. Үүнд,
- Газар ашиглах эрхийн хугацаа сунгах хүсэлт, өргөдөл
- Газар ашиглалтын солбицол өөрчлөх хүсэлт, өргөдөл
- Газар ашиглах эрхийг цуцлах хүсэлтийг зөвхөн ( www.e-business.mn ) сайтаар дамжуулан цахимаар хүлээн авч байна.
Цахимжуулснаар дараах үр дүнд хүрэх юм.
- Төрийн хүнд суртал үгүй болж, авлига хээл хахууль үгүй болох;
- Төрийн байгууллагын уялдаа холбоо сайжрах,
- Баримт бичгийг давхардал арилж, хугацаа хэмнэх;
- Төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс авах шаардлагагүй болох
- Цаасан архив багасч, цахим архив үүсэх
- Төрийн үйлчилгээний шат дамжилга буурч, шийдвэр гаргалтын явц ил тод, нээлттэй болох;
- Төрийн үйлчилгээний шат дамжлага 2 дахин буурч, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцаа иргэн, хуулийн этгээд хянах боломжтой болж байна.
Цахимаар хүсэлт илгээх зааврыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас (www.met.gov.mn) болон албан ёсны пэйж хуудсаар дамжуулан авах боломжтой.



ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг