Дотоодын аялал жуулчлал үндэсний их баяр наадмын дараа идэвхждэг. Монгол орны өнцөг булан бүрээс 1-1.2 сая хүн энэ жил аялах төлөвтэй байна. Энэ жилийн наадмын амралтын өдөр зургаан хоног байгаа. Энэ богино хугацаанд маш их ачаалал энд тэнд үүснэ гэдгийг албаныхан хэлж буй.
Тэгэхээр аялагч та бүхэн замын аюулгүй байдлаа нэн тэргүүнд анхаарах ёстой. Холын замд эмийн сангаа бэлдэж, хөдөө орон нутгаар хог хаягдалгүй аялах, үйлчилгээний байгууллагуудад урьдчилан захиалга өгөх боломжтой.
Аялагчдын 24.7 хувь нь аялалд 1-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Аялалд зарцуулах мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж байна.
Цар тахлын үед Баян-Өлгий аймгийн Алтай таван богд руу зорих жуулчдын тоо өсч, 2022 онд 53 мянга хүрч байсан бол энэ жил багасч, Ховд, Баян-Өлгийгээр аялах жуулчдын тоо 26-29 мянга орчим байх төлөвтэй байна.
Аялагчид өөр бусад аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг зорьцгоож, бүс нутгаа тойрч байна. Энэ жилийн хувьд Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай аймаг руу олноор аялах магадлалтай байна. Мөн энэ жил 17 аймгийн 102 сумын түүхэн тэгш ой тохиож байгаа. Тодруулбал, Завхан, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Зүүн аймгуудаар тэгш ой тохиож байна. Ингэснээр сарын турш эдгээр аймгуудад 82-91 мянга хүрэх тооцоолол гарсныг судлаачид танилцуулсан юм.



Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг