"Аялал жуулчлалын оргил ачааллын дараа хогон далай үүсдэг"

Улаанбаатар аялал жуулчлалын холбооны судлаач, "Отгонтэнгэр" их сургуулийн аялал жуулчлалын багш Б.Ербахыттай ярилцлаа.


-Баяр наадмын өдрүүдэд дотоодын аялал жуулчлал эрс нэмэгддэг. Тэр хэрээр эдийн засаг идэвхждэг сайн талтай?

-Манай байгууллага дотоодын аялал жуулчлалын чиглэлээр дагнан судалгаа хийдэг. Холбооноос дотоодын аялагчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх болон үзэсгэлэн яармагийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэнг тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Мөн дотооддоо аялахаар төлөвлөж буй 316 хүнээс анкетын аргаар судалгаа авч, үр дүнг хотын иргэдийн аялал сонголтод нөлөөлөх найман хүчин зүйлийг харгалзуулан математик аргачлалаар тооцоо хийсэн. Энэ судалгааг үндэслэн дотоодын аялагчид наадмын өдрүүдэд хаашаа аялах талаар прогноз судалгааг танилцуулж байна.

Аяллын төрлөөр нь авч үзвэл, өмнөх жилүүдэд ихэнх аялагч автомашинтай аялах сонирхолтой байсан бол энэ жилээс адал явдалт экстрим аялал хийх сонирхолтой болсон байна.

Автомашинтай аялал хийж байгаа иргэдийн тоо өмнө нь 70 хувь байсан бол 45 болж буурсан. Харин эсрэгээрээ 36 хувь нь төрөл бүрийн адал явдалт аялал сонирхож байх жишээтэй. Хамт аялах хүмүүсийн хувьд өмнө нь гэр бүл, найз нөхдөөрөө аялалд гардаг байсан. Сүүлийн жилүүдэд танихгүй хүмүүстэй групп болж аялах, ганцаарчилан аялах, аяллын клубээрээ аялах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Судалгаагаар нийт аялагчдын 43.5 хувь нь 7-10 хоног, 27.5 хувь нь 11-15 хоног аялах төлөвтэй байна. Гэвч бүх нийтийн амралтын хоног богино учраас нийт жуулчны 47.1 хувь нь 4-6 хоног, 29 хувь нь 7-10 хоног аялах прогноз харагдаж байна.

-Аялал жуулчлалын зардал Монголд өндөр. Иргэд дотооддоо аялснаас гадаадад аялах нь хямд, тухтай гэж шүүмжилдэг?

-Дотоодын аялал жуулчлал үндэсний их баяр наадмын дараа идэвхждэг. Монгол орны өнцөг булан бүрээс 1-1.2 сая хүн энэ жил аялах төлөвтэй байна. Энэ жилийн наадмын амралтын өдөр зургаан хоног байгаа. Энэ богино хугацаанд маш их ачаалал энд тэнд үүснэ. Тэгэхээр аялагч та бүхэн замын аюулгүй байдлаа нэн тэргүүнд анхаарах ёстой. Улаанбаатар хотоос нийт 245 мянга орчим автомашин гарах дүр зураг харагдаж байна. Нөгөө талдаа хоол хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй. Мэдээж холын замд эмийн сангаа бэлдэж, хөдөө орон нутгаар хог хаягдалгүй аялах, үйлчилгээний байгууллагуудад урьдчилан захиалга өгөх боломжтой.

Аялагчдын 24.7 хувь нь аялалд 1-1.2 сая төгрөг, 15.8 хувь нь 1.3-1.5 сая төгрөг, 19 хувь нь 2.5 саяас дээш төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Аялалд зарцуулах мөнгөн дүн жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Дотоодын аялагчдын аяллалын маршрутыг  харахад жил бүр өөрчлөгдөж байгааа. Нэг хэсэг Хөвсгөл рүү хошуурсан. Дараа нь Баян-Өлгий рүү аяллын маршрут гарах болсон. Судалгаанаас харахад энэ жил аль аймаг "трэнд" болох шинжтэй байна?

-Ер нь аялал аз жаргалтай эхэлсэн бол аз жаргалтай дуусах ёстой. Нэг ч монгол хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд орох ёсгүй. Өнгөрсөн жил баяр наадмаас үер уснаас болж, 11 хүн нас барсан бол зам тээврийн ослын улмаас 15 хүн нас барж, 70 хүн гэмтсэн. Эдгээрийн 14 нь бага насны хүүхэд байсан талаар албаныхан мэдээлсэн байдаг.

Дотоодын аялал жуулчлал сүүлийн 10 жилд идэвхижихдээ нэг бүс нутаг руу хошуурч, аялах төлөв ажиглагдсан. Хамгийн анх энэ үзэгдэл 2015 онд Хөвсгөл аймагт ажиглагдаж байсан бол дараа нь Буйр нуур руу олноор зорин очсон. Дараагаар нь Алтай Таванбогд аяллын трэнд болсон.

Цар тахлын үед Баян-Өлгий аймгийн Алтай таван богд руу зорих жуулчдын тоо өсч, 2022 онд 53 мянга хүрч байсан бол энэ жил багасч, Ховд, Баян-Өлгийгээр аялах жуулчдын тоо 26-29 мянга орчим байх төлөвтэй байна.

Одоо өөр бусад аймгийн байгалийн үзэсгэлэнт газрыг зорьцгоож, бүс нутгаа тойрч байна. Энэ жилийн хувьд Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай аймаг руу олноор аялах магадлалтай байна. Мөн энэ жил 17 аймгийн 102 сумын түүхэн тэгш ой тохиож байгаа. Тодруулбал, Завхан, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Зүүн аймгуудаар тэгш ой тохиож байна. Ингэснээр сарын турш эдгээр аймгуудад 82-91 мянга хүрэх тооцоолол гарлаа.

-Хөдөө орон нутагт хогийн нэгдсэн цэг, нийтийн бие засах газар цөөн байдаг. Үүнээс болоод байгаль бохирдох нь бий?

-Ер нь дотоодын аяллын дараагаар хог хаягдал ихээр гардаг. Бид 2021 онд жуулчин, аялагчдаас хэр хэмжээний хог хаягдал гардаг талаарх судалгааг хийж үзсэн. Жишээлбэл, Алтайн таван богдоор аялж байгаа нэг жуулчнаас 521 гр хог үүсдэг. Энийг бүх аялагчдын тоогоор үржүүлбэл маш их хэмжээний хог хаягдал гарна. Үндсэндээ хогон далай үүсдэг гэж хэлж болно.

Бүтцийг нь авч үзвэл, 76 гр нь лааз шил, хоол хүнсний хаягдал 120 гр байх жишээтэй.

Зөвхөн Баян-Өлгий аймагт аялсан аялагчдаас 110-140 орчим хогны машинтай тэнцэх хэмжээний хог хаягдал гарсан. Энэ тоог улсын хэмжээнд авч үзвэл маш их хэмжээний тоо гарна. Дараа нь боломжтой бол судалж, нийтэд мэдээлнэ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины лоббины мөнгө бол ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэнд, амь насыг золиосолж олсон мөнгө  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцлоо  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.