Б.Золбадрал: Жил жилээр аялал жуулчлалын хамрах хүрээ сайжирч байна

Цар тахлын дараах нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбар уналтад ороод байсан билээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголд гадаад, дотоодын аялал жуулчлалын тоо нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарчээ. Тодруулбал, өнгөрсөн жил 860-880 мянган хүн дотооддоо аялсан гэсэн тоо байна. Энэ талаар мэдээллийг “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” НЭЗХЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Золбадралаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд Монголд дотоодын аялал жуулчлал ямар түвшинд хөгжиж байна вэ? Өнгөрсөн жил дотоодоо хэчнээн жуулчин аялсан бэ?

-Монгол улсад 2023 оны байдлаар аялал жуулчлалын чиглэлийн судлаачдын гаргасан тоо болон тээврийн хэрэгслийн орц, гарцын дүнгээс үзэхэд нийт 860-880 мянган хүн дотооддоо аялал жуулчлалын шугамаар аялсан байна. Үндсэндээ аялал жуулчлал зах зээлийн хуулийн дагуу явж байна. Ковидын үед хамгийн хүнд байсан салбарын нэг бол аялал жуулчлалын салбар мөн. Энэ хүнд байдал эргээд сэргэж байх хугацаанд гаднын болон дотоодын аялал жуулчлал маш их нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нь өндөр хэдий ч нийлүүлэлт бага байсан. Салбар яамнаас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон. Үүний гол зорилго нь байршуулах үйлчилгээний тоог нэмэгдүүлэх юм. 2023 онд Монголд хамгийн өндөр тооны аялал жуулчлалын давлагаа бий болсон. Жил жилээр аялал жуулчлалын хамрах хүрээ сайжирч байна. Эрэлт их байгаа учраас нийлүүлэлт хэрэгтэй гэдэг зарчмаар аялал жуулчлалд чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

-Дотоодын аялал жуулчлалыг авч үзвэл монголчууд ямар аймаг руу хамгийн их аялсан бэ?

-2023 онд монголчуудын аялдаг маршрут дээр бага зэрэг өөрчлөлт гарсан. Судалгаагаар монголчууд дотооддоо Архангай аймаг руу хамгийн их аялсан байна. 2024 он гарснаар мөн ялгаагүй энэ чиглэлд дотоодын жуулчид ихээр аялах хандлага ажиглагдаж байна.

Түүнчлэн Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь руу багагүй аялсан байна. Мөн орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу их аялдаг.

-Дотоодын аялал жуулчлалтай холбоотой үнэ, чанар, үйлчилгээний асуудалд иргэд шүүмжлэлтэй байдаг шүү дээ. Үүн дээр ямар зохицуулалт хийж ажилладаг вэ?

-Аялал жуулчлалын байршуулах үйлчилгээ буюу зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудын үнэ өндөр байна гэсэн асуудал их яригддаг. Гэвч энэ нь зах зээлийн хуулийн дагуу өөрөө зохицуулагддаг зүйл. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын эрэлт их байгаа ч нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа учраас үнэ өсөх шалтгаан болж байсан.

Эдгээр газруудын тогтоосон үнийн асуудал дээр оролцох боломжгүй. Яагаад гэвэл бизнесийн зарчмын дагуу үнэ өөрөө тогтоогдоод явж байдаг.

Харин үйлчилгээний хувьд тодорхой стандартуудтай байсаар ирсэн. Үүнийг олон улсын стандартуудтай нийцүүлэн сайжруулаад явж байна. Шинэ стандарт гарснаар, стандартын дагуу тухайн газруудад шаардлага тавиад явна. Шинэ зургаан цогц стандартыг боловсруулах ажил сүүлийн шатандаа явж байна.

-Шинэ стандарт гарахаас өмнө ямар байдлаар зохицуулалт хийж байсан бэ?

-Өмнө нь МХЕГ гэж байсан. Түүнчлэн эдгээр аялал жуулчлалын газруудын ихэнх нь орон нутагт байдаг учраас тухайн орон нутаг өөрөө зохицуулах байдлаар ажилладаг байсан. Гэсэн ч зохицуулалтгүй яваад байгаа бүлэг бас бий. Жишээ нь гэр амралтын газрууд байна. Үүнд давуу болон сул тал байгаа. Нэг талаараа нутгийн иргэд аялал жуулчлалаас орлого олох ёстой гэхдээ эдгээр газрууд ихэнхдээ үйлчилгээ чанарын асуудалтай байдаг. Гэвч энэ нь бүх салбартаа чанар муу байгаа асуудал биш. Олон нийтэд илүү муу мэдээлэл хүрэх хандлагатай байдаг гэдгийг эс тооцвол аялал жуулчлалын салбар, байршуулах үйлчилгээнд аялагчид сэтгэл ханамжтай байдаг.

-Энэ жил дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар шинэ ажлууд хийж байна вэ?

-Авто замын шинэчлэл хийж байгаа учраас дотоод, гадаадын аялал жуулчлал нэмэгдэхэд түлхэц болж байна. Үүнтэй холбоотойгоор зам дагуух үйлчилгээний газар, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулах шаардлага тулгарч байна. Олон улсын стандартын дагуу тухайн жуулчин 2 цаг тутамд амрах ёстой байдаг. Тиймээс уг стандартын хүрээнд 32 цэг дээр байршуулах үйлчилгээ шаардлагатай байна гэж үзсэн. Нийслэлээс газрын асуудлыг нь шийдэж өгөөд хувийн хэвшлүүд өөрсдөө хөрөнгө оруулаад барьж байна. Энэ оны байдлаар эхний газрууд ашиглалтад орчихсон байгаа. 2025 онд эдгээр байршуулах цэгүүдийн ажил бүрэн дуусах төлөвлөгөөтэй байна. Энэ нь илүү хувийн хэвшлүүдийн хариуцаж байгаа ажил учраас хугацааны хувьд хурдан, удаан байх эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн 2024 онд аялал жуулчлалтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөөнүүдийг гаргасан. Нэгдүгээрт бүтээгдэхүүн талдаа бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Өмнө нь бүтээн байгуулалт хийсний дараа эргэн тойрны газрууд нь өөр зориулалтаар ашиглагддаг сул талтай байсан бол одоо илүү цогц бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ. Хоёрдугаарт энэ жил 60 гаруй эвэнт, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр арга хэмжээнүүдийг илүү бие даасан байдлаар, урт хугацаанд хөгжүүлэх боломжоор хангаж ажиллана гэв.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.