Монголын эмэгтэйчүүдийн манлайллыг ICAPP сайшаалаа

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хурал Монгол Улсад болж байна. Азийн 15 улсын 20 гаруй улс төрийн намын төлөөлөгч оролцсон хурлаар эмэгтэйчүүдийг чадавхжуулж, шийдвэр гаргах төвшинд оролцуулах, бүс нутагтаа нөлөөтэй болгох зорилгоор санал солилцлоо.

Монгол Улс эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшин, улс төх дэх оролцооны үзүүлэлтээр Азийн улс орнуудад тэргүүн жишиг болсныг төлөөлөгчид онцолж байлаа. “Ази, Номхон далайн бүс дэх эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон Лаосын төлөөлөгч Соуквишия Линсонпу “Лаосын Хувьсгалт нам эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог чухалчилдаг, Үндсэн хуульдаа тусгасан. Цаашид төрийн бодлогодоо тусган ажиллана. Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд анхаардаг. Хувийн хэвшлүүд ч үүнд анхаарч байгаа. Эмэгтэйчүүдийн холбооноос квотын систем нэвтрүүлсэн ч парламент дахь эмэгтэй гишүүдийн тоо хангалттай хэмжээнд хүрээгүй. Өнөөдрийн хурлаас бид арвин туршлага хуримтлуулах болно” гэв.

Камбожийн төлөөлөгч Нирмита Хоу “Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас тэдний дуу хоолойг бодлого, төлөвлөгөөндөө тусгах нь чухал. Онцлох чухал туршлагаа солилцож, хүртээмжтэй хөтөлбөр боловсруулахыг санал болгож байна” гэсэн юм. Хуралдааны онцлох зочдын нэг Иракийн Ардчилсан Курдистан намын Зиба Таха Шахеен “Эмэгтэйчүүдийн манлайлалд квотын системийг чухалчилж ирсэн. Курдистаны бүсийн Засгийн газрыг байгуулахдаа ардчилсан зарчим баримтлахыг бид хүсэж байна” хэмээн улс орондоо тулгамдсан асуудлыг хөндлөө. ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын төлөөлөгч Валерия Горохова “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай платформ хөгжүүлж байна. Карьераа эхлүүлж буй эмэгтэйчүүдийг зоригжуулахын тулд мщнтор, цахим сургалт явуулж эхэлсэн” хэмээлээ. Монгол Улсын илтгэгч УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Бүс нутагт эмэгтэйчүүдийн оролцоог улс төрийн үйл ажиллагаанд нэмэгдүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн арван жилд олон улсад эерэг өөрчлөлтүүд гарсан нь сайшаалтай. Жендэрийн тэгш байдлыг хангасан нь үүнд сайнаар нөлөөлсөн. Манай улсад нийгмийн оролцооны тухайд амаргүй зүйл олон бий. Гэхдээ бодит өөрчлөлтийн төлөө бид бэрхшээлийг даван туулж байна. Мэдээж, оновчтой бодлого чухал. Удахгүй Монгол Улсад орон нутгийн сонгууль болно. Одоогийн орон нутгийн квот 20 хувьтай байна. Цаашид энэ тоог нэмэх хэрэгтэй гэж боддог. Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өнөөдрийн хурал сайн турлага болно” гэсэн юм.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг 2000 онд Азийн улс төрийн олон өөр үзэл баримтлалтай улс төрийн намуудын хамтын ажиллагааг сурталчлан таниулах, улс орнуудын илтгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилгоор эхлүүлсэн. Тус байгууллагын нөлөө жилээс жилд өссөөр 2018 оны байдлаар бүс нутгийн 52 орны 350 гаруй улс төрийн нам гишүүнээр элсжээ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.