ОБЕГ: Тэрэлж гол үерийн эрсдэлтэй байгаа

Аялал, зугаалгын цаг ирснээр иргэд орон нутгийг зорих нь нэмэгдэж байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнээс энэ талаар тодрууллаа.


-Амралт зугаалгын үе ирлээ. Тиймээс иргэд аялалаар явахдаа хамгийн түрүүнд юу анхаарах ёстой вэ?

-Иргэд амралт зугаалгаар орон нутгийг зорих нь ихэсч байна. Удахгүй улсын баяр наадам, аймаг сумдын ой зэрэг нийтийг хамарсан олон арга хэмжээ зохион байгуулагдана. Цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг зайлшгүй авч байх шаардлагатай. Ялангуяа аянга цахилгаан болон үер усны эрсдлээс алхам тутамдаа сэргийлж явахыг зөвлөе. Монголд аливаа баяр наадам, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулахдаа аюулгүй байдлыг орхигдуулдаг талтай. Нийтийг хамарсан баяр ёслолын үед анхаарал болгоомжтой байх ёстой юм.

-Хөдөө гадаа аялал зугаалгаар явахдаа танайд хэр ханддаг вэ?

Сурагчдын холбооноос 300 гаруй хүүхдийг хамарсан арга хэмжээг Тэрэлжид зохион байгуулахаар төлөвлөсөн тул аюулгүй байдлыг хангаж, хамтран ажиллаж өгнө үү гэсэн хүсэлтийг ОБЕГ-т ирүүлжээ. Тодруулбал, Тэрэлж голд тухайн хүүхдүүдийн дунд завиар уралдах тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдлаар Тэрэлж гол үерийн эрсдэлтэй байгаа. Тэрэлж ч гэлтгүй олон голууд үерийн аюултай түвшинд байна. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орох төлөвтэй байна. Өнөөдөр /2024.06.27/ орж байгаа бороо зүүн тийш үргэлжлэн орно. Энэ нь Хэнтийн нуруу буюу Тэрэлж, Туул голыг хамаарна.

Тэрэлж орчимд бороо ороогүй байсан ч гэсэн эх орчимд нь орж байгаа борооноос авсан ус голыг үерлүүлдэг.

Тиймээс цаг үеэ зөв тооцоолж амралт, зугаалга, аливаа үйл ажиллагааг зохион байгуулахыг анхааруулж байна. Зөвхөн нэг байгууллага дээр жишээ авч байгаа боловч ижил төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа олон газар байна.

-Амралт зугаалгаар орон нутгийг зорихоос гадна ойн баярт оролцохоор олноороо хөдөөг зорьдог. Энэ тохиолдолд ямар зөвлөмж өгөх вэ? 

-Ойн баяр гэх шалтгаанаар олон иргэд орон нутгийг зорих хандлагатай байна. Энэ үедээ ч гэсэн тухайн орон нутгийнхаа цаг агаар эрсдэлт хүчин зүйлсийг мэдрэх хэрэгтэй. Зохион байгуулж байгаа газрууд нь ч мөн анхаарах шаардлагатай. Арга хэмжээ зохион байгуулах зорилгоор нэг өдөр төлөвлөөд өнгөрөх биш тухайн өдөр нь цаг агаарын аюулт үзэгдэл болж болзошгүй эрсдэлээс сэргийлж уян хатан байх хэрэгтэй. ЦУОШГ, ОБЕГ-аас цаг агаарын аюулт үзэгдлийн урьдчилсан, сэрэмжлүүлэг мэдээг тогтмол гаргадаг тиймээс үүнтэй уялдуулсан шийдвэр гаргаачээ гэж хэлмээр байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлнэ  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын албан даалгавраар Өмнөговь аймагт хяналт шалгалт явуулж байна  Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн  Нийслэлийн төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулна  Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ  Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ  Х.Нямбаатар: Хотын түгжрэлийг бууруулахын төлөө Туулын хурдны замыг барьж байгаа учраас төслийг зогсоохгүй  Сэлбэ голын гадна тохижилтын ажлыг зургаадугаар сард дуусгана  Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"  УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутан залуустай уулзлаа  Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ  ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН БАНКНЫ ЧИГЛЭЛЭЭР ДЭЛХИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА  Эзэнгүй нохой, муурыг барьж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж байна  УИХ-ын дарга Н.Учрал Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа  “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтыг 30 хоног сунгалаа  Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам”-ийн захиалгаар ногоон байгууламж, 778 автомашины зогсоол барина  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.