Тэрэлж гол үерийн аюултай түвшинг 26 см давж өнгөрсөн оны их үерийн түвшингээс ч даван хүчтэй үерлэж эхэлсэн байна. Ингэхдээ Туул гол ялангуяа Биокомбинат орчмоор үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхсөн гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлсэн юм.Иймд нийслэл, дүүргийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас тухайн байршлуудад байрладаг айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудад гэр, байшин, хашаа руу ус орох, усанд автахаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг хүргэн хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж эхэлжээ. Алба хаагчид одоогоор Налайх дүүргийн зургадугаар хорооны айл өрх, амралт сувиллын газрууд, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинат орчмын айл өрх аж ахуй нэгж байгууллагуудад хөдөлгөөнт дуут сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэжээ.



Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ
Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу
Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ
БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө
Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ
Б.Одбаяр: Өөр компанитай нэр нь давхацсан учраас “ХаоЮань” болгон өөрчилсөн
Туул голын эргээр барьсан бетон ширэнгүүдийг зогсоож, гол руу бохироо цутгахыг иргэд эсэргүүцлээ
Туулын хурдны замыг барихдаа трасс дагуу нөхөн сэргээлт хийнэ
Сэтгэгдэл бичих хэсэг