Малчдад зориулсан хууль батлуулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж буй ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд хангайн бүсийнхэн талархал илэрхийллээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн уулзалт, хэлэлцүүлэг Архангай аймагт эхэллээ. Баруун бүсийн зөвлөгөөн өчигдөр Завхан аймагт болсон бол өнөөдөр ийнхүү хангайн бүсийн хоршоологч, малчид чуулж байна.

Хангайн бүсийн зөвлөгөөнийг Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нээж үг хэлсэн бол Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Шинэ хоршоо” хөдөлгөөний явцын талаарх танилцуулга, мэдээллийг өглөө. Архангай аймгийн хувьд малын хорогдлоор улсын хэмжээнд гуравдугаарт орсон буюу хүнд, хахир өвлийг давсан, 800 гаруй мянган мал хорогдсон таагүй дүн мэдээтэйгээр хавартай золгосон байна.

Хангайн бүсийн олон малчин хэцүү өвлийг давж, амьжиргааны эх үүсвэргүй болсон учраас хот руу нүүх эрсдэл үүсэж байгааг аймгийн удирдлагууддаа уламжлах болсон байна. Яг ийм цаг үед Монгол Улсын Засгийн газраас Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд малчдын амьжиргааг дэмжсэн хуулийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан улс төрийн манлайлал үзүүлэн санаачлан эхлүүлж, маш хурдан хугацаанд ажил хэрэг болгосон нь хөдөөгийнхөнд итгэл найдвар төрүүлсэн, бодит ажил болсныг Архангай аймгийн Засаг дарга онцоллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2500 гаруй хоршоо шинээр байгуулагдаад байгаа бол Архангай аймагт 296 хоршоо шинээр бий болжээ. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хангайн бүсийнхэн маш идэвхтэй хамрагдаж, хоршин нэгдэж байгаа бөгөөд өнөөдрийн зөвлөгөөний үеэр ийм санаачилгыг эхлүүлсэн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан даргад талархал илэрхийлж байлаа.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.