Сайн туршлага, шинэлэг санаа хэрэгжүүлж буй хоршоодыг танилцууллаа

     Баруун бүсийн хоршоологч, малчид өнөөдөр Завхан аймагт чуулж, зөвлөлдлөө. Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон бөгөөд зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ эрсдэлд тэсвэртэй бөгөөд тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн бие даасан мал аж ахуйн салбар болон чинээлэг малчин бий болгох зорилгоор “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн гэдгийг тодотгов.

Баруун бүсээс хамгийн анхын зээлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Гурван толгодын шимт” хоршоо авчээ. Тус хоршоо 13 гишүүнтэй бөгөөд Төрийн банкнаас 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болжээ. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалан сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор, тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах зорилготой төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулахаар төлөвлөжээ.
     Мөн зөвлөгөөний үеэр хоршоодын сайн туршлага, шинэлэг санаанаас танилцуулсан юм. Тухайлбал, сайн туршлагын тухайд, компанийн сисмтем рүү шилжиж буй Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоог танилцууллаа. Тус хоршоо 310 гишүүнтэй ч үндсэн дөрөв, гэрээт 12 ажилтантайгаар сүүний үйлдвэр, цагаан идээ боловсруулах, мал, мах түүхий эд бэлтгэл, газар тариалан, аялал жуулчлал гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Улмаар “Шинэ хоршоо” хөдөлгөөнд нэгдэж, хоршоонд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахаас гадна Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ худалдан борлуулах дэлгүүр нээх зорилгоор 571 сая төгрөгийн зээл авчээ. Тэд авч буй зээлээ үхмэл хөрөнгөд зарцуулахгүйгээр эргээд зээлээ төлж болохуйц хөрөнгийг өөрсдөдөө бий болгож, техник, тоног төхөөрөмжөө ашиглан хоршооны гишүүддээ хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж, хамтарч ажилласнаар өөрсдийн ажлыг хөнгөвчлөхөөс гадна хүн хүчний дутагдалт ордоггүй байна.

        Шинэлэг санаа нэвтрүүлж буй хоршооны төлөөллөөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 15 гишүүн, есөн малчин өрхөөс бүрдсэн “Чандмань холбоо цахир” хоршоог онцоллоо. Тус хоршоо шинэлэг санал санаачилгаар буюу эрсдэлд тэсвэртэй мал аж ахуйг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тухайлбал, үхрийн дулаан хашаа, саравчийг барьж эхэлсэн бөгөөд ингэхдээ салхин талд нь 30 мод тарьсан байна.
Дараагийн онцлох хоршоо бол ноолуурын гарц ихэсгэх зорилго дор 13-уулаа нэгдсэн, Ховд аймгийн Алтай сумын “Чонжийн бор толгой” хоршоо байлаа. Тус хоршооныхон 100 сая төгрөгийн зээл авч, түүгээрээ ноолуурын үүлдрийн ямаа болон сүү, махны чиглэлийн үнээ, үхэр авсан байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.