Баруун бүсийн хоршоологчид, шинэ цагийн бизнесмэн малчид өнөөдөр Завхан аймагт чуулж зөвлөлдлөө.
УИХ-аас эрсдэл даахуйц мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх тухай анхдагч хуулийг баталснаар Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 2500 орчим хоршоо шинээр байгуулагдсан бол 3681 хоршоог байгуулахаар нэрээ аваад байгаа аж. Түүнчлэн улсын хэмжээнд нийт 25900 гаруй малчин хоршооны гишүүнээр элсээд байгаа юм байна. Эдгээр хоршооны гишүүн малчдад арилжааны банкуудаас 21.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгоод байгаа аж. Ингэхдээ нийт олгогдсон зээлийн 18.6 тэрбум нь Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгасан байна.
Богино хугацаанд ийм өндөр үр дүнтэй хэрэгжиж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг сонгууль угтсан улс төр гэж харж болохгүй бөгөөд цаашид урт хугацаанд тогтвортой үргэлжилнэ гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо. Тэрбээр Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнийг нээж үг хэлсэн бөгөөд тавдугаар сарын 13-нд “Шинэ хоршоо”-ны хамгийн анхны зээл гарч байсныг дурдав. Тэгвэл үүнээс хойш буюу энэ сарын 1-нээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний дараагийн үе шат болох хоршоодыг чадавхжуулах ажлыг эхлүүлээд байна. Д.Амарбаясгалан дарга энэ үеэр АН-ын нэр бүхий хүмүүсийн зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үгүйсгэж, малчид их хэмжээний мөнгөнд менежмент хийх чадамжгүй гэж доромжилж байгаатай санал нийлэхгүй гэдгийг хэлээд “Малчдын амьжиргааг шинэ шатанд гаргах, тэдэнд боломж олгох, хөдөөд чанартай, сайхан амьдрах боломж олгох үүднээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлсэн” хэмээн тодотголоо.






ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна
НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг