Л.Оюун-Эрдэнэ: МАН нэр дэвшигчдийг тодруулахдаа шинэ 30 жилийг эхлүүлэх сонголт хийлээ

 УИХ-ын ээлжит сонгуулийн цагалбарын дагуу улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодрууллаа. Тухайлбал, МАН Бага хурлын IV хуралдаанаа, АН Үндэсний бодлогын хороогоо, ХҮН нам, Үндэсний эвслийн удирдах байгууллагууд хуралдсанаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулав. МАН-ын хувьд Бага хурлын IV хуралдаанаа хуралдуулсан. Үүнээс өмнө Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд тойрог болон жагсаалтад бичигдэх нэрсийг тодруулснаар Бага хурлын гишүүдээр хэлэлцүүлэн баталсан юм. Бага хурлын IV хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, нэр дэвшилт хоёрдугаарт, МАН-ын даргын улс төрийн шийдвэр, гуравдугаарт, эрх шилжүүлэх тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Ингээд дарааллын дагуу Бага хурлын IV хуралдааны Редакцын комиссын бүрэлдэхүүн болон тооллогын комиссыг баталснаар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс тус намаас УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөх 78, намын жагсаалтад бичигдэх 48 хүний нэрийг зарласан юм.

МАН-ын нэр дэвшүүлэх журамд тойрог болон жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулахдаа Хяналтын ерөнхий хорооны ёс зүйн дүгнэлт, олон нийтийн дунд явуулсан судалгааны үр дүн, намын анхан шатны байгууллагын гишүүдийн хэлэлцүүлгээс гарсан саналыг тус тус харгалзан МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийн талаарх бодлогын шийдвэрээ гаргаж, МАН-ын дарга Бага хурлын хуралдаанд санал оруулан хэлэлцүүлэв. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ бол МАН-ын даргын хувьд нэр дэвшигчдийг тодруулж буй миний анхны сонгууль. Намын жагсаалтын эхний гурван байрт инженерүүдийг орууллаа. Би өөрөө тойрогт нэр дэвшинэ. Энэ тохиолдолд надтай хамт бүх тойрогт улстөрчид нэр дэвшиж өрсөлдөнө. Намын жагсаалт, тойрогт нэр дэвшүүлэх нэрсийн тухайд МАН шинэ 30 жилийг эхлүүлэх сонголтыг хийсэн. Үндсэн хууль ч ингэж байж амилна” хэмээн тодотгоод нэр дэвшигчдийг хэрхэн, ямар шалгуур, шаардлагын үндсэн дээр тодруулсан талаарх зарчмын үндэслэлийг нарийвчлалтайгаар танилцуулсан.

Түүнчлэн намын даргын зүгээс гаргасан улс төрийн шийдвэрээ танилцуулсан нь МАН сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Ерөнхий сайдын ажлаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас жагсаалтад бичигдэх хүмүүс дунд УИХ-ын гишүүн болон, Засгийн газрын гишүүд багтахгүй гэдэг шийдвэр гаргаснаа Бага хурлын гишүүдэд танилцуулсан. Энэ нь ажил хариуцсан хүмүүсийн хувьд жагсаалтын ард бичигдэн хойш сууж үлдэх бус тойрогт нэр дэвшиж, иргэд сонгогчдын өмнө эрхэлсэн ажлаа хариуцах, эзэн болох ёстой гэдэг зарчмын шаардлага байсан гэдгийг тодотгосон юм. Энэ зарчмын дагуу МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын хувьд зүүн, баруун бүсэд манлайлан өрсөлдөхөө зарласан нь бусад нам, эвсэлтэй харьцуулахад улс төрийн эр зориг гаргасан үлгэр жишээ үйлдэл байлаа. Түүнчлэн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд авлигатай тэмцэх кампанит ажлыг эртнээс өрнүүлж, “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг намын нэрийн өмнөөс аливаа сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэсэн амлалтаа баталгаажуулсан нэр дэвшигчдийн жагсаалтыг Бага хурлын IV хуралдаанд санал оруулан хэлэлцүүлсэн юм.

 Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс нэр дэвшигчдийг тодруулахдаа бодит тооцоо судалгаанд үндэслэн хувь улстөрчийн рейтинг ямар байгаад тулгуурласан болохыг тодотгож байв. Судалгааны дүнгээр “Тулгамдаж буй асуудлыг шийдэж чадах хүн хэрэгтэй байна” гэдэг дүгнэлт гарсан учраас аль болох энэ шалгуурт нийцэх хүмүүсийг нэр дэвшүүлэхээр зорьсон гэдгийг эрх баригч намын дарга Бага хурлын гишүүдэд дуулгасан. Ингэснээр илүү бие даасан бөгөөд бодлогод оролцох, тэр дундаа инженерүүдийг түлхүү оруулж ирэхийг зорьжээ. Түүнчлэн хүйсийн төлөөллийн хувьд “Эмэгтэй квот” гэдэг ганцхан шалгуурт баригдан хэнийг ч хамаагүй шахах бус хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх нь чухал гэж үзсэн байна. Ийнхүү УИХ-ын сонгуульд МАН-ыг төлөөлөн өрсөлдөх хүмүүсийг тодруулахдаа нийгмийн бүхий л бүлэг, давхаргын төлөөллийг багтаахыг үндсэн зарчим болгосон бөгөөд жагсаалтад багтах 48 хүнд маш өндөр ач холбогдол өгсөн байна. Ингэснээр МАН-ын жагсаалтын 48-ыг Хот төлөвлөгч, доктор толгойлох бөгөөд Эрчим хүчний болон холбооны инженер мэргэжилтэй, туршлагатай хүмүүсээр үргэлжилж байна. Цаашлаад эмэгтэйчүүдийн болон эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны төдийгүй нийгмийн салбарын төлөөллийг жагсаалтын эхэнд эрэмбэлсэн нь шийдвэр гаргах, бодлогын түвшинд бүх давхаргын дуу хоолойг багтаах, тэдэнд зориулсан бодлого шийдвэрийг төр засгаас гаргаж байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн МАН-ын залуу дарга нарын чин эрмэлзлийн илэрхийлэл байлаа.

МАН-ын Бага хурлын IV хуралдаанаар тодруулсан 126 нэр дэвшигчийн хувьд олон талын онцлог, давуу талтай. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 30.6-д “Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлнэ, 30.2-т “Нам, эвслээс нэр дэвшүүлэхэд 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэсэн заалтыг бүрэн хангаж, нэр дэвшигчдийн 30.2 хувь буюу 38 нь эмэгтэй, 69.8 хувь буюу 88 нь эрэгтэй нэр дэвшигч байна. Түүнчлэн нийт нэр дэвшигчдийн дундаж нас 46 бөгөөд хамгийн залуу нь 26 настай, Завхан аймгийн СДМОХ-ны тэргүүн, Стратеги академийн судлаач П.Бодьсайхан, хамгийн ахмад нь 72 настай, ШУА-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Төрийн соёрхолт, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Рэгдэл. Ерөнхий дүнгээр нь авч үзвэл жагсаалт болон тойрогт бичигдсэн 126 хүний 66.7 хувь нь шинээр нэр дэвшиж байгаа аж. Үүнээс тойрогт 36 буюу 46.2 хувь нь анх удаа нэр дэвшиж байгаа бол УИХ-д нэр дэвшиж сонгогдсон нь 42 буюу 53.8 хувьтай байна. Жагсаалтаар нэр дэвшигчдийн хувьд 100 хувь анх удаа нэр дэвшиж байгаа хүмүүс байгаагаараа онцлогтой. Харин нэр дэвшигчдийн боловсролын хувьд харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Тухайлбал, Харвардын 10, Колумбын их сургуулийн долоон төгсөгч энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-ыг төлөөлөн нэр дэвшиж байна. Түүнчлэн дотоодын их, дээд сургууль төгссөн 57, гадаадад сургууль төгссөн 69 нэр дэвшигч байгаа юм. Гадаад улс оронд суралцаж төгссөнийг улсаар нь ангилбал АНУ-д 26, Япон улсад 10, ОХУ-д 13, БНХАУ-д дөрөв, бусад улс оронд суралцаж төгссөн 16 нэр дэвшигч байгаа ажээ. Харин мэргэжлээр нь ангилбал инженер 17, эдийн засагч 28, багш 11, эмч долоо, эрх зүйч, хуульч 23, сэтгүүлч найм, улс төр судлаач 10, бусад нарийн мэргэжлийн биологич, геологич, антропологич, архитектур тав, бусад мэргэжлийн 17 байна. Үүнээс магистр 69, доктор 21, профессор, дэд профессор 11 хүн байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бага хурлын IV хуралдааны үеэр маш хариуцлагатай сонгуульд оролцож байгааг намын гишүүдэд сануулахын зэрэгцээ “Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг нь шинэ тутам туршигдах олон талт нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тэр ч утгаараа МАН анх удаа буюу Монгол Улсын Засгийн газраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулан өргөн барьж батлуулсан. Төрийн тогтолцооны энэ томоохон өөрчлөлт нь зөв байсан гэдгийг нотлох, бодитой болгох, цаашдаа улс оронд хөгжлийг бодитоор бий болгох, Монголын төрд зөвшилцлийн ардчилал, зөвшилцдөг парламентыг бодитоор бий болгох гээд олон талын хүнд ачааг энэ сонгуульд МАН үүрч орохоор болж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах зорилгоор маш олон төрлийн судалгааг хийсэн. Мэргэжлийн экспертүүдтэй хамтарч мөн ажилласнаар тодорхой дүгнэлт саналыг гаргасан. Үүнээс үзэхэд энэ удаагийн сонгуулийн онцлог нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ба түүний багаас өнгөрсөн хугацаанд хийж, өрнүүлсэн томоохон өөрчлөлтийн үр дүнг гаргах ёстой гэдэг нь судалгаанаас маш тодорхой харагдаж байгаа юм. Тэгэхыээр энэ талаар намын Удирдах зөвлөлийн хүрээнд ярилцаад үүндээ төвлөрч ажиллах нь бидний хувьд илүү өндөр амжилт гаргах боломжтой гэж үзсэн. Мөн нь намын жагсаалтыг намын дарга олон талаас нь бодож байж оруулж ирсэн. Тиймээс МАН жагсаалтад маш өндөр ач холбогдыол өгч ажилласан” хэмээн тодотголоо. Ийнхүү МАН УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Нам, эвслийн зүгээс тодруулсан нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг энэ сарын 25-нд багтаан СЕХ-нд хүргүүлэх учиртай. Үүний зэрэгцээ нэр дэвшигчдийн зүгээс ХОМ-ээ АТГ-т өгч, лавлагааг СЕХ-нд хүргүүлэх хуулийн заалттай. Ингэснээр нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг СЕХ зургадугаар сарын 1-ний дотор шийдвэрлэнэ. Улмаар СЕХ нам, эвслээс нэр дэвшигчдийн үнэмлэхийг зургадугаар сарын 10-нд гардуулан өгснөөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина  “Сэлбэ 20 минутын хот”-ын барилга угсралт 12 сарын 20 хүртэл үргэлжилнэ  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Газар худалдах, худалдан авахдаа эрх бүхий байгууллагын мэдээллийг нягтлахыг зөвлөж байна  БЗД: Хүн бүр хуулиа дээдэлж хүүхдийн эрхийг хамгаалъя  БАЯНБЗД: Иргэн бүрд төрийн үйлчилгээг эрх тэгш олгож буй төрийн албан хаагч танд баярлалаа  БЗД: Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлье  Х.Нямбаатар: Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруугийн явган замыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн  БЗД: Монгол Улсын иргэн бүр эрүүдэн шүүлтээс ангид байх эрхтэй  Х.Нямбаатар: Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна  Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарах агаарын бохирдол 17.8 хувь буурна  “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт 2027 оны III улиралд дуусгана  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Олон улсын конвенц  БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ: Эрүү шүүлт бол гэмт хэрэг  Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглаж, болзошгүй эрсдэлээс сэргийлье  Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна  А.Амартүвшин: Түлш борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаа жигдэрсэн  Цахилгаанаас үүдэлтэй гал гарахад угаар мэдрэгч дохио өгч эрсдэлээс сэргийлж чаджээ  НЗД-ын орлогч А.Амартүвшин түлш борлуулах цэгт ажиллалаа  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг мөрдөж дадаарай.  2024 оны мөн үетэй харьцуулахад тоосонцор, угаарын хий, азотын исэл, хүхэр бүгд бага гарчээ  Б.Өлзийбаяр: Айлууд яндан, зуухаа тогтмол хөөлөх хэрэгтэй  Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй  “Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт боллоо  Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах зөвлөмжийг тогтмол мөрдөж дадаарай.  Пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангаж, угаарын хийн эрсдэлээс сэргийлье  Х.Нямбаатар: Намайг цус харвасан, нас барах гэж байна, ажлаа өгөх нь гэж олон нийтийг төөрөгдүүлсэн. Би эв эрүүл, сав саруул байна.  Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.