“Шинэ хоршоо” хөдөлгөөний залуус АН-ынхныг хууль бус үйлдлээ зогсоож, малчдаас уучлалт гуйхыг шаардлаа

АН-ынхан сонгууль угтсан улс төрдөө малчдыг хутгаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үгүйсгэх замаар малчдыг зогсоо зайгүй доромжлох болсон.  АН-ын ҮБХ-ны гишүүн, эдийн засагч О.Лхагвасүрэн нарын зүгээс   “Малчид урт хугацааны, хөрөнгө оруулалтын зээл удирдах чадваргүй. Ноолуураа самнаж, махаа зараад зээлээ төлдөг л хүмүүс. Урт хугацааны зээл удирдах чадваргүй” хэмээн орон даяар зарлаж, олон нийтийн сүлжээгээр малчдыг илтэд  доромжлох кампанит ажлаа эхлүүлсэн байдаг. Түүнчлэн намын бүлгээс нь авахуулаад нэр бүхий гишүүд ч “Малчид өрөндөө баригдаж дуусна, онлайн покер тоглоод алдчихвал яана” гэх мэтээр  ÑƒÐ»Ð°Ð¹Ð¼ цайм доог тохуу хийсэн байна.

Улмаар  “Шинэ хоршоо”  хөдөлгөөний үйл ажиллагааг илтэд мушгин гуйвуулсан, мэдээллийг буруу ташаа байдлаар тайлбарласан, малчдыг турхирсан агуулга бүхий цуврал нэвтрүүлгийг   бэлтгэн,  зохион байгуулалттайгаар  Ñ‚арааж эхэлсэн. Тиймээс “Шинэ хоршоо” хөдөлгөөний зохицуулагч, санаачлагч залуусын төлөөлөл хэвлэлд хандлаа.

Тэдний хувьд АН-ынхан  “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улс төржүүлж  Ð±ÑƒÑ€ÑƒÑƒ ташаа мэдээлэл тарааж,  олон нийтийг төөрөгдөлд оруулж  Ð±ÑƒÐ¹ хууль бус үйлдэлдээ уучлалт гуйхыг шаардлаа. Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг үгүйсгэх замаар  малчдыг мэргэжил, боловсролгүйгээр нь дуудан доромжлохоо нэн даруй зогсоож, Монгол Улсын 180  мянган малчнаас  албан ёсоор уучлалт гуйхыг мөн  ÑˆÐ°Ð°Ñ€Ð´Ð»Ð°Ð°.

Тодруулбал,  “Шинэ хоршоо” хөдөлгөөний зохицуулагч  Ё.Азжаргал “АН-ынхан малчдыг доромжлох ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж байна. Тэднийг Монгол  Улсын 180 мянган малчнаас, малчин  өрх бүрээс уучлалт гуйхыг шаардаж байна. Малчдыг мэдлэг,  чадваргүй, хөрөнгө  оруулалтын зээл аваад дампуурна гэж  малчид руу дайрах, тэднийг доромжлох ажиллагааг нэг сарын хугацаанд зохион байгуулалттайгаар, мөнгө зарж хийж байна” гэсэн бол Энэ тухайд  Ð—ГХЭГ-ын даргын зөвлөх Ò®.Амарбат “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаатайгаар олгох 5 их наяд төгрөг бол АН-нхны хэлээд байгаа шиг, өөрсдийнх нь хийж гаршсан шиг  “Үнэ тогтворжуулах” хөтөлбөл юмуу, эсвэл их хааныхаа нэрээр  бонд авчраад Хөгжлийн банканд байршуулж байгаад хэдэн их наядаар нь хувааж авдаг шиг хөтөлбөр биш гэсэн бол  “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад эзэмшүүлэх 5 га газар нь  Ð¼Ð°Ð»Ñ‹Ð½ бэлчээрийн газрыг ямар нэгэн байдлаар хөндөхгүй. Энэ талаар ямар нэгэн зохицуулалт хуульд байхгүй.  Ð¥Ð¾Ñ€ÑˆÐ¾Ð¾Ð½Ñ‹ малчид өөрийнхөө суманд 5 хүртэлх га газрыг тэжээлийн зориулалтаар авах эрхийг хуулийн хүрээнд нээж өгсөн” гэдгийг хэллээ.

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

© 2019. All Rights Reserved. Вэб сайтыг DsSoft LLC.