Малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг улстөржүүлэхгүй байхыг хүслээ

УИХ-аар батлан гаргасан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь  малчдыг төрийн зүгээс  дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг  малчдын төлөөлөл онцоллоо.

Гэтэл АН-ын зүгээс уг хөдөлгөөнийг улстөржүүлээд зогсохгүй малчдыг их хэмжээний зээл авах, эргээд төлөх чадамжгүй хэмээн зарлаж, тусгайлсан нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацаж байгааг эсэргүүцэн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын малчин Пүрэвдулам,  Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Д.Гомбо-Очир, Архангай  аймгийн Цэнхэр сумын малчин Отгонпүрэв нарын зүгээс  малчдаа төлөөлөн хэвлэлийнхэнд хандсан юм.

Малчдын хувьд “Өнөөдрийн байдлаар малчдын зээл маш өндөр хүүтэй, гэсэн уг зээлийг авах, буцаан төлөхөөс аргагүй байдаг”-аа хэлж байгаа юм. Харин “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй зээл авах боломжийг малчдад бүрдүүлж өгсөн нь  үе үеийн Засгийн газрын түүхэнд анх удаа малчдад тусгайлан зориулсан, тэдний амьжргааг дэмжсэн бодлогын томоохон арга хэмжээ болсныг тодотгож байна.

Энэ тухайд Төв аймгийн Эрдэнэсант сумын  Гавьяат малчин Д.Гомбо-Очир “Малчид боловсролгүй, зээл аваад өрөнд орно гэж яриад байгаатай санал нийлэхгүй. Малчид гэдэг үнэндээ математикч хүмүүс байдаг юм, хаан боловсролтой. Монгол орны эрс тэс уур амьсгалд -40 градусаас +40 градуст жилийн дөрвөн улиралд байгальтайгаа хэрхэн зохицон амьдрах вэ гэдгийг бодож тооцоолоод зохицон амьдраад байгааг хаан боловсрол гэдэг юм. Өнөөдөр маргаашдаа, цаашдаа цаг агаар хэрхэх вэ гэдгийг амьдралын туршлагаараа тооцож амьдардаг хүмүүсийг хэдхэн  сая төгрөгийн зээлийг эргүүлэн төлж чадахгүй гэж байгаа нь доромжлол” хэмээн тодотголоо. Түүнчлэн улстөржилтдөө малчдыг хамааруулж,  тэдэнд зориулан төрөөс хэрэгжүүлж буй бодлогын  агуулга, үр өгөөжийг ойлгоогүй байж үгүйсгэхгүй байхыг хүслээ.  

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.