Д.Амарбаясгалан: Гурилын үнэ буурч эхэлсэн

Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг  УИХ-аар эцэслэн баталснаар үнэ буурч эхэлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлж байна.  Уг хуулийг баталснаар Засгийн газраас импортын бараа бүтээгдэхүүний жагсаалтад төрөл зүйлд гурил, малын тэжээлийг нэмж оруулсан юм.  Ингэснээр  энэ  сарын 1-нээс эхлэн гурил, малын тэжээл татваргүйгээр орж ирэх боломж  бүрдсэн.  

Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийн талаар ЗГХЭГ-ын  дарга Д.Амарбаясгалан  “Гурилын үнэ буурч байгаа. Өнөөдрийн байдлаар Увс аймагт 50 кг-тай дээд гурил 65 мянган төгрөгийн үнэтэй байна. 50 кг-ын нэгдүгээр гурил нэг кг нь 1180 төгрөг буюу 59 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт гурилын үнийн нөлөө мэдрэгдэж эхэлсэн байна. Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомтоор 2000 орчим тонн гурил орж ирнэ. Тэгэхээр нийслэл  хотын хэрэглэгчид маань энэ долоо хоногийн сүүлчээр хямд өртөгтэй, орос гурил хэрэглэх боломжтой буюу сонголттой болно. Гэхдээ мэдээж хэрэглэгчид дотоодын гурилаа авах уу импортоор орж ирснийг авах у у гэдгийг өөрсдөө шийднэ.

Хамгийн гол нь зах зээлд сонголт бий болгож өгч байгаа юм. Өрсөлдөөний зарчмаар асуудлыг шийдэх гэж үзэж байна. Увс аймгийн Улаангом хотод 1180 төгрөгийн үнэтэй байгаа нэгдүгээр гурил Төв аймгийн  Эрдэнэсант суманд 3200-3700 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж байна.  Ийм ялгаа  амьдралын чанарт шууд сөргөөр нөлөөлж байна гэж бид үзэж байгаа юм.

Хоёрдугаарт,  ард иргэдийн дунд явуулсан социологийн судалгаагаар  үнийн өсөлт  хамгийн тулгамдсан, нэг номерын дарамт үзүүлж байгааг хэлж байна. Энэ дотроо  орон нутагт  гурил,  эм, эмийн бүтээгдэхүүн, нефть шатахууны үнэ. Улаанбаатар  хотод үнийн өсөлт дотроо мах, гурил, сүү багтаад байгаа юм. Тэгэхээр орон нутагт амьдарч байгаа нэг иргэн 100 мянган төгрөгийн үнэтэй нэг тор бүтээгдэхүүн худалдаж авлаа гэхэд 60-70 мянган төгрөг нь гурил болон гурилан бүтээгдэхүүн байна. Тэгэхээр гурилын үнэ хямдарснаар гурилан бүтээгдэхүүний үнэ дагаад хямдрах боломжтой. Өнөөдөр 100 мянган төгтөгөөр худалдан авч байгаа нэг тор бүтээгдэхүүн нь 50-60 мянган төгрөг болж буурах боломж бодитоор бий болж байгаа юм. Хоёр дахь эерэг  нөлөөлөл нь энэ долоо хоногийн эхээр Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулж, 11  болголоо. Үүнд хамгийн том нөлөөлөгч нь мах, гурил байдаг. Тэгэхэр гурилын үнэ буураад ирэхээр Монголбанк бодлогын хүүгээ бууруулах нөхцөл нэг талаасаа бололцоо нь бий болж, бүрдэж байна. Нөгөө талаасаа Монголбанкны бодлогын хүү буурахаар арилжааны банкууд зээлийнхээ хүүг бууруулах нөхцөл үүсдэг.

Ингээд харахаар ганцхан гурилын үнэ зах зээлд ямар чухал, том нөлөө үзүүлж байдгийг харж болно. Тийм учраас Засгийн газар үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Хоёрдугаарт, манай хэрэглэгчдийн зүгээс гомдоллодог нэг асуудал нь  ямар нэг шалтгаанаар өссөн  үнэ буцаад хэзээ ч буудаггүй гэдэг. Үнэхээр л өссөн үнэ эргэж буудаггүй, тогтоод үлдчихдэг. Сүүн дээр жишээ авахад өвөлдөө сүүний гарц зуныхаас тав дахин багасчихдаг. Зун литр нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байсан сүү өвөлдөө 3000 орчим төгрөгөөр фермүүдээс сүүний  үйлдвэрүүд авдаг. Өвөл  худалдаж авсан өндөр үнээрээ өртгөө тогтоогоод литр сүүг 5500—6000 төгрөгөөр зарж байна. Зун болоод сүүний гарц 4-5 дахин нэмэгдчихээд байхад ч литрийнх нь үнэ буцаад буурдаггүй. Үүнээс үзэхэд дотоодын зах зээлд үнийн хөөрөгдөл  үүсгээд байгаа суурь бүтээгдэхүүнүүдийн үнийг буулгах   кампанит ажлыг Зсгийн газар сүүлийн үед хэрэгжүүлж байна” гэлээ.   



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.