Д.Амарбаясгалан: Цас зуд сонгуулийн жилийг тааруулж биш уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж болсон учраас улстөржүүлэх шаардлагагүй

АН-ын гишүүн,  хуульч Х.Номингэрэл, эдийн засагч М.Чимэддорж нарын зүгээс   Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй  уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийсэн.

Тэгвэл ЗГХЭГ-ын дарга, уг хуулийг санаачлагч Д.Амарбаясгалан тэдэнд хариу тайлбар өглөө. Тэрбээр  “Хөдөө явж үзээгүй, хөдөөгийн амьдрал мэдэхгүй хэдэн нөхөр хэвлэлийн хурал хийж харагдсан. Улс төржихөөсөө өмнө малчдын амьдрал ямар байгааг эхлээд судалж, очиж харах хэрэгтэй гэж хэлмээр байна.  Энэ өвлийн зуд улсын хэмжээнд маш хүнд туслаа. Газар нутгийн 90 хувь нь цасан бүрхүүлтэй,  улс орон даяар ихээхэн хэмжээний мал хорогдсон. Урьдчилсан үнэлгээ хийхэд ОБЕГ төдийгүй олон улсын байгууллагаас 20 орчим сая мал хорогдоно гэсэн дүгнэлт гаргаж байсан. 

Тиймээс Засгийн газраас малчдадаа малаа эргэлтэд оруулахыг уриалж, их хэмжээний мах бэлтгэлийн ажлыг зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлүүлсэн.  Мөн  энэ оны 2-3  дугаар сард  Засгийн газраас сайд нараар ахлуулсан Шуурхайн ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж  ажиллан, малчдад нэн тулгамдсан, шаардлагатай тусламж дэмжлэгийг  үзүүлж ажилласан.  Эдгээр ажлын үр  дүнд өнөөдрийн байдлаар 7.5 орчим сая малын хорогдолтой байна. 5000 гаруй айл өрх нийт малынхаа 70 орчим хувийг алдсан, үндсэндээ орлогогүй болсон байдалтай байна. Түүнчлэн зудын нөхцөл байдал 10 жилээр тоологддог байсан бол одоо жил дамнан яригддаг болсон. Давтамж нь ойртсон гэсэн үг.  Малчдад олгодог арилжааны банкны зээл жилийн 20-24 хувийн хүүтэй байдаг.

Нэг ёсондоо сарын хоёр хувийн хүүтэй мөнгөөр малчид маань амьдарч байна. Улаанбаатар хотод хоёр хувийн хүүтэй мөнгө ББСБ-д л байгаа шүү дээ. Гэтэл малчдад ийм боломж алга. Тэгэхээр жилийн зургаа буюу сароын 0.5 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын боломжийг малчдадаа олгосноор малчид маань өөрсдөө үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгож байгаа юм. Малчдад  малаа хэрхэн  маллах аргыг  би ч, Л.Гантөмөр ч, төр ч заахгүй.  Харин  мал маллах ухаан нь байгаад эдийн засгийнх нь боломж байхгүй бол Засгийн газрын зүгээс эдийн засгийнх нь боломжийг олгож өгөх хэрэгтэй биз дээ. Энэ ажлыг сонгуультай хутгаж бодмооргүй байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагаа сонгуулийн жил ч бай сонгуулийн өдөр ч бай  хэвийн явагдаж байх ёстой. Сонгууль болж байна гэдэг нэрийдлээр ард иргэдийн, малчдын амьдрах, амьдралаа дээшлүүлэх боломжийг үгүйсгэж, хойш тавьж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явж байна. Энэ жилийн цас зуд сонгуулийн жилийг тааруулж ирээгүй шүү дээ.  Харин энэ цас зуд уур амьсгалын өөрчлөлтөөс ирсэн. Үүнийг арилгах, сөрөн давах,  малчдаа тэсвэртэй болгоход  Засгийн газрын бодлого оршиж байгаа юм” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.