АН-ынхан “Малчин өрхөд хөнгөлттэй зээл олгох, тэднийг чинээлэг болгохыг дэмжихгүй” гэдгээ зарим хуульч, эдийн засагчдаараа дамжуулан зарлалаа.
Тодруулбал, хуульч Х.Номингэрэл, эдийн засагч М.Чимэддорж нарын зүгээс Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэдний хувьд уг хуулийн хүрээнд “Малчдад бага хүүтэй зээл олгож байгаа нь төсвийн мөнгийг үргүй зарцуулж байгаа хэлбэр” хэмээн тодорхойллоо. Гэтэл уг хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ. Хоршоонд сайн дураар нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах эрхтэй болно.
Улмаар чинээлэг малчин өрх бий болж, сарын орлого нь 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдүүлэх үндсэн зорилготойгоор уг хуулийг УИХ-аас баталсан. Гэвч АН-ыханд энэ хууль таалагдсангүй, малчдыг чинээлэг болгохыг дэмжихгүй гэдгээ баталгаажуулан зарлав. Бодит байдалд 2023-2024 оны зуднаар улсын хэмжээнд 7.4 орчим сая мал хорогдсон, 5000 малчин малынхаа 70-аас дээш хувийг алдсан дүн мэдээ гарчихаад байгаа юм. Тийм ч учраас малчдад учирч буй эрсдэл, бэрхшээлээс тэднийг хамгаалах, амьжиргааг нь дэмжих зорилготойгоор анхдагч хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснийг АН-ынхан ийнхүү эсэргүүцэж эхэллээ.



“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байнa
"Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг