Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо”-ны хөрөнгө оруулалтын зээл 20 хоногийн хугацаанд гарна

“Нийслэлчүүд өдөр бүр шинэ мах, сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг болно. Жилийн дөрвөн улирал нэг кг нь 15 мянган төгрөгийн махыг нийслэлчүүд хэрэглэвэл эдийн засаг тогтворжино. Түүнээс бус зун нь махны үнэ кг нь 15 мянган төгрөг, өвөл 23 мянган төгрөг болж болохгүй. Малчид нэмүү өртөг шингээсэн малын мах, бүтээгдэхүүнээ худалдаалвал амьдрал нь дээшилнэ. Үүний тулд Засгийн газар хөрөнгө оруулалтын зээл олгож байна.

Өнөөдөр 1000 малтай малчин 10-15 сая төгрөгийн өндөр хүүтэй зээлийг арилжааны банкнаас авч байна.  Тэгвэл хоршооны гишүүн малчин жилийн зургаан хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай  зээлийг авна. Зээлийн батлан даалтын сан 80-100 хувь батлан даалт гаргана. Ингэснээр хоршооны гишүүд бие биедээ шаардлага тавьж, хариуцлагатай ажиллана. Энэ хөрөнгө оруулалтын зээлийг малчид олон төрлөөр ашиглаж, бизнес хийх боломжтой юм" гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд танилцуулав.

Ховд аймагт зохион байгуулж байгаа баруун бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн 1200 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

 “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршооны малчид бүс нутгийн онцлогт тохирсон мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр 5 га газрыг хоршоонд  төсөл сонгон шалгаруулалтаар 15 хоногийн хугацаанд олгоно. Өнөөдөр 330 суманд төрийн албан хаагч зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байгаа. Хоршоо байгуулахад хоёр хоногийн хугацаа шаардагдана, 20 хоногийн дотор зээлээ авна. Хэрэгжих боломжтой зээлийг арилжааны банкууд олгоно. 2024 онд 600 гаруй тэрбум төгрөгийн зээлийг гаргахад арилжааны банкууд бэлэн болсон” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулахад малчид баяртайгаар хүлээж авч байлаа. Учир нь өмнө нь газар олголтын асуудал хуулиараа 100 гаруй хоногийн,  хоршоо байгуулахаар бичиг баримт бүрдүүлэхэд 30 хоногийн хугацаа шаардагддаг байжээ.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн зургаан бодлогод Хот, хөдөөгийн сэргэлтийг тусгасан. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлснээр хөдөөгийн сэргэлт албан ёсоор хэрэгжиж байгаа юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр хоршоог хэрхэн байгуулах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зээлийг хэрхэн авах талаар холбогдох албаны хүмүүс Ховдод болж буй баруун бүсийн нээлтийн үеэр танилцуулж байна.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА  Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна  "Сэлбэ" төслийн жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна  Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна  Нийслэлийн Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүллээ  ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ЯВУУЛЫН ОФФИС” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ  Дамбадаржаа дулааны станцад 10 дугаар сард тохируулга хийж, энэ онд ашиглалтад оруулна  ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Монгол Улсын цахим хэрэглэгчид дунд 400,000 хуурамч хаяг байн  Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийжээ  БОУАӨЯ-наас Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө  Авто зам барихгүйгээр түгжрэлээс салах гэж дахин 20-30 жилийг зарцуулах уу  Нийслэл 100 нэр төрлийн бизнесийг зөвшөөрөл, бүртгэлээс чөлөөлжээ  ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан барилгачдын болон үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой хэлэлцээр байгууллаа.  "Олон түвшний уулзвар" төсөл хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хурд 7.1 хувиар нэмэгдэнэ  Улаанбаатар хот сүүлийн 5 жилд 8.5 тэрбум ам.долларыг түгжрэлд алджээ  Энэ онд нийслэлд 38.6 км урт явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна  "Би ялсан уу" буюу "UB Robot 2026" /Нийслэл/  Туул голын ай савыг цэвэрлэж, 305.2 тонн хог цэвэрлэсэн байна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.