Говийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт Өмнөговьд болж байна

Говийн бүсийн “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтийг  Өмнөговь аймгийн Даланзадгад хотод өнөөдөр зохион байгуулж байна.  Нээлтэд  Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн 400 гаруй малчны төлөөлөл оролцож байгаа юм.

“Шинэ хоршоо” хөдөлгөөн болон гурил, тэжээлийн үнийн хөөсийг буулгах шийдлийн санаачлагч,  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  үйл ажиллагааг нээж үг хэлж, илтгэл тавив. Тэрээр “Монгол Улсын Засгийн газар УИХ-аар  Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хууль, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батлуулсан юм.

2023-2024 онд шилжих өвөл нүүрлэсэн зудын улмаас өнөөдөр 7,4 сая мал хорогдож, 5000 орчим айл өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдаад байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан төр, засгийн зүгээс бодлогын арга хэмжээ авч, мал аж ахуйн салбартаа шинэ бодлого хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Бэлчээрийн доройтлоос болж мал сүрэг тарга, тэвээргээ авч чадахгүй байна. Энэ салбараас зун, намартаа л ашиг хүртэж байна. Өнөөдөр мал аж ахуйн салбар хамгийн эрсдэлтэй бизнес болоод байна. Зуд болоход малаа алдаж байна.  Малчид арилжааны банкнаас хамгийн өндөр хүүтэй зээл авч байна.

Өнөөдөр дундаж малчин өрхийн сарын орлого 1.5 сая төгрөг, зарлага нь 2.1 сая төгрөг байна. Сар бүр 600 мянган төгрөгийн алдагдалтай амьдарч байна.  Олон малтай ч малаа тэжээж дийлэхгүй учир байгальд даатгаж байна. Хонио ноосолж дийлэхгүй байна. Малчдыг энэ түгжрэлийн тойргоос гаргах  бодлого хэрэгтэй.

Өнөөдөр говийн бүсийн 810 өрхийг хамруулж судалгаа хийхэд “ченжид малаа өгдөг” гэсэн байна. Цаашид эрчимжсэн, хагас эрчимжсэн аж ахуй хэрэгтэй байна гэж малчид хэлж байна. Төр, засгийн зүгээс малын түүхий эд боловсруулах үйлдвэр, малын тэжээл тарих боломжоор хангах, малын түүхий эд борлуулах цэгтэй болгож өгөх саналыг малчид хэлж байна.

“Малын мах, бүтээгдэхүүн хадгалах зоорь хэрэгтэй. Арьс, шир боловсруулах үйлдвэртэй болговол малынхаа ноос, ноолуур, ширийг тушаагаад сайхан амьдарна” гэж байна. Гэтэл үйлдвэрт тушаах үхрийн шир гологдож байгаа. Учир нь үхрийн шир гар аргаар төхөөрснөөс дотор хэсгийн арьс нь гэмтэж, гадна талдаа малын хачиг зэрэг өвчний улмаас цоохортож, сэвтсэн байна. Тиймээс чанартай түүхий эд нийлүүлдэг анхан шатны тогтолцоо шаардлагатай байна. Тиймээс Засгийн газар дээрх асуудлыг шийдвэрлэх гурван бодлого хэрэгжүүлэхээр боллоо.

  1. Малаа их хэмжээгээр алдсан иргэдийг малжуулах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Малгүй болсон иргэдэд таван жилийн хугацаатай, хүүгүй найман сая төгрөгийг өгч байна.
  2. Малчдын зээлийн хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшуулж, хуримтлагдсан хүүгийн 75 хувийг төр даана. Өнөөдөр малчдын зээлийг тэглэх улстөржилт их хөндөгдсөн. Өнөөдөр малчдын зээлийг тэглээд маргааш эмч нарын, багш нарын, оюутны зээлийг яах вэ. Сонгууль болохоор өнөөдөр зээл тэглээд, маргааш талх 10 мянган төгрөгийг хүргэж болохгүй.
  3. Өнөөдрийн өөхний төлөө биш маргаашийн уушгины төлөө “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эхлүүлж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчдын амьдралын шинэ хэв маягийг бий болгож, шинэ санхүүжилт хийнэ. Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдээс хөрөнгө оруулалтын зээл гаргаж байгаагаараа “Шинэ хоршоо” хөдөлгөөн онцлогтой.

Ингээд Засгийн газар “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна” хэмээв.

Зүүн бүсийн  “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт өчигдөр Дорнод болсон бөгөөд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоо эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.