"Шинэ хоршоо" хөдөлгөөн: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт нийт 140 хоршоо үйл ажиллагаа явуулж байна

Мал аж ахуйн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх зорилготой Засгийн газрын томоохон бодлого болох “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод өнөөдөр эхэллээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл нээлтэд оролцож байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөний зүүн бүсийн нээлтэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, энэхүү хөдөлгөөнийг санаачлагч Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд, бусад албаны хүмүүс оролцож байна. Мөн хотоос хөдөөг зорьж малчин болсон залуусын төлөөлөл сайн туршлагаа хуваалцахаар бүсийн нээлтэд оролцож байгаа юм.

“Шинэ хоршоо”-ны талаарх танилцуулгыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хийж байна. Тэрээр  2021 оноос хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мал аж ахуйн салбарт сэргэлтийг бодитой болгох хэрэгтэй байна, хөдөө эзгүйрлээ, малчдын орлогын төвшин буурсаар, мал дээр гарахаас залхаж байна, иймд бодитоор сэргээх нь чухал байна гэсэн чиглэл өгсөн гэдгийг онцлов. Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж байгаа юм. Мал аж ахуйн салбарын өөрчлөлтөд зүүн бүсийнхэн бэлэн байгаагаа илэрхийлж олноор хүрэлцэн иржээ.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зүүн бүсэд хөдөө аж ахуйн салбарын судалгаа, тооцоо ямар байгаа талаар танилцуулав.  Тухайлбал, өнөөдрийн байдлаар Хэнтий аймаг 9125 малчин өрхтэй бол Сүхбаатар аймаг 8971,  Дорнод аймаг 6137 малчин өрхтэй юм байна. Зүүн гурван аймгийн малчин өрхөд ногдох малын тоо бусад аймгуудынхаас 2 дахин олон байгаа аж. Үхэр, адуу олонтой онцлог бүс нутаг юм. Дорнод 46 хоршоотой, Сүхбаатар, Хэнтий аймаг тус бүр 47 хоршоотой байна. Нэг толгой малаас авч буй дундаж орлогыг нь тооцож үзвэл Дорнодод 116 мянга, Сүхбаатар, Хэнтий аймаг 85 мянган төгрөг олдог гэсэн судалгаа тооцоо гарчээ. Тэгэхээр малын ашиг шимийг бага хүртэж байна гэсэн үг.  Иймд малчид энэ байдлаа өөрчлөх томоохон бодлого шийдвэрийг төр засгаас хүсэж байгаагаа судалгаанд хамрагдах байдлаар илэрхийлсээр байгаа юм.

Малчдын ахуй байдал, уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэхээр Засгийн газраас 5-10 жилийн урт хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд хоршооны гишүүн нэг малчин дээд тал нь 50 сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин нэг хоршоо 2 тэрбум төгрөгийн зээл авч болно. Арилжааны банкууд төрийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн эх үүсвэрээс “Шинэ хоршоо”-ны гишүүн малчдад зээл олгох юм. Банкууд энэ хөтөлбөрт зориулж зөвхөн энэ жилд 600 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргах боломжтой гэдгээ илэрхийлжээ.

Малчид өнөөдөр жилийн 20-24 хувийн өндөр хүүтэй арилжааны банкны зээлтэй амьдарч байна. Харин хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн урт хугацаатай, жилийн 6 хувийн бага хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломжтой болно. Нэг хоршоонд доод тал нь 9 малчин айл нийлж болох аж. Хоршоонд үйлдвэрлэл явуулахад дэмжлэг үзүүлж 5 га газрыг нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх юм байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.