Зүүн бүсэд "Шинэ хоршоо"хөдөлгөөн нээлтээ хийж байна. Уг арга хэмжээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн 400 гаруй малчин хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал хүсэлтээ солилцож байгаа юм.
"Шинэ хоршоо" хөдөлгөөн Хангайн бүсээс эхлүүлсэн бөгөөд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 500 орчим малчин хүрэлцэн ирж, албаны хүмүүсээс мэдээлэл сонсохын зэрэгцээ хүссэн асуултдаа хариу тайлбар авсан юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зүүн бүсийн арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэнэ гэдгийг онцолсон. Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бий болж байгаа юм.







ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг