“Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн нээлт Өвөрхангайд болов

“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” уриатай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн нээлт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өнөөдөр болов. Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн 500 гаруй малчин, хоршоологчдын төлөөлөл хүрэлцэн ирж, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл авч, санал солилцож байгаа юм. Малын түүхий эд үнэгүйдсэн энэ цаг үед төр малчдаа дэмжиж, анхан шатны боловсруулалтаа хийх хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэж өгөх бодлогыг энэхүү хөдөлгөөнөөр шийдэж байгаа юм.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон бусад албаны хүмүүс “Шинэ хоршоо” хөдөлгөөний хангайн бүсийн нээлтэд оролцож байна. Ган зуданд тэсвэртэй, малын түүхий эд бүтээгдэхүүнээ анхан шатанд боловсруулдаг, малчид улс орны чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх зорилготой “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг Засгийн газраас зохион байгуулж орон даяар өрнүүлж байна.

Хоршооны гишүүн малчин 80-100 хувийн батлан даалтаар жилийн 6 хувийн хүүтэй 50 сая төгрөг хүртэлх зээл авч, хоршоод анхан шатны боловсруулалт хийдэг болох нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм. Ингэснээр үнэгүйдээд буй малын түүхий эд, арьс шир боловсруулалтад орж, малчид нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлнэ. Эцэст нь нэг малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрч, мал аж ахуйн салбар ДНБ-ий 30 хувийг бүрдүүлдэг болно гэдгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байв.

Хангайн бүсийн малчид “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл аваад дан дангаараа мал аж ахуйгаа эрхлэн амьдрах нь хүнд болж эхэлсэн учраас хоршиж хамтран ажиллах цаг болсон талаар хэлж байлаа. Малчид баг багаараа нэгдэн нийлж ямар төсөл загвараар хэрхэн ажиллах талаараа ярьж зөвлөлдөж эхэлжээ.

Юун түрүүнд нэг сум, багийн санаа нийлж, хамтран ажиллах боломжтой 9-өөс доошгүй малчин нэгдэж, ямар төсөл загвараар хоршоо байгуулах талаараа ярилцана. Үүний дараа хурлаа хийж, хоршоогоо байгуулж бүртгүүлэх юм. Нийт 660 сургагч багш сум бүрийн малчин бүрд хүрч ажиллаж эхэлсэн. Тэдгээр сургагч багш нар хурлаа хэрхэн хийх, хоршоогоо яаж байгуулах, бизнес загвараа бичих зэрэг мэдээллүүдээр хангаж заавар зөвлөгөө өгөх юм. Хоршооны гаргасан бизнес төслийг арилжааны банк судлан хянаад боломжтой бол зээл олгоно. Зээлийг маш богино хугацаанд хурдан шуурхай гаргах боломжтойг арилжааны банкны төлөөллүүд өмнө нь мэдэгдэж байсан юм. Цаашид “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлт зургаан бүсэд болох бөгөөд хангайн бүсээс ийнхүү эхэллээ. Зүүн бүсийн нээлт маргааш болох юм байна.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.