ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталснаар манай улс анх удаа малчдадаа зориулсан анхдагч хуультай боллоо.
Уг хуулийн төсөл нь малчид хоршин ажиллах замаар мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, түүхий эд бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлдэг, чинээлэг малчидтай болох зорилготой. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан энэхүү хуулийн хүрээнд Засгийн газраас "Шинэ хоршоо-чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Тус хөтөлбөрийн хүрээнд хоршооны гишүүн малчин Зээлийн батлан даалтын сангийн 80-100 хувийн батлан даалтаар 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм. Ингэснээр малчид хоршсон байдлаар баг, сумынхаа түвшинд мах нядалгааны, арьс ширний зэрэг анхан шатны боловсруулалт хийдэг цехтэй болж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг болох боломжийг нээж өгч байгаа юм. Түүнчлэн ченжийн тогтолцоогоор явж ирсэн мал аж ахуйн салбар шинэчлэгдэж, нүүдэлчин өв соёлоо хамгаалж үлдэх томоохон боломжийг хуулийн хүрээнд нээж өглөө гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.




МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг