ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. Хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болсон билээ.
Хуулийг танилцуулах уулзалтын үеэр малчдын зүгээс “Хоршоонд элссэнээр НӨАТ төлөгч болох уу?” гэх асуултыг хөндсөн ба албаны эх сурвалж “НӨАТ төлөхгүй байх зохицуулалттай” болохыг тайлбарласан байна. Тодруулбал, хөдөө аж ахуйн хоршооллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршооны гишүүд НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4-т заасан бүтээгдэхүүн үйлдвэрлээд хоршоо нь зуучлан борлуулсан бол НӨАТ төлөхгүй байх зохицуулалттай аж.
Мөн НӨАТ-ын тухай хуулийн 13.1.29-д малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг.



МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг