“Шинэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотой түгээмэл АСУУЛТ, ХАРИУЛТ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн төслийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. Хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болсон билээ. Тэгвэл “ШИнэ хоршоо” хөдөлгөөнтэй холбоотойгоор малчид, хоршоологчдын зүгээс ирүүлж буй түгээмэл асуулт, хариултыг  уншигч танд дараах байдлаар хүргэж байна.  

-Малчин НӨАТ төлөгч болох уу?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.29-д малчин, мал бүхий этгээдийн борлуулсан таван хошуу мал, анхан шатны боловсруулалтад ороогүй мах, сүү, арьс шир, ноолуур, хонь болон тэмээний ноос, сарлагийн хөөвөр НӨАТ-аас чөлөөлөгдөнө. Хоршоо гишүүнийхээ энэ хуулийн 14.1.4-т заасан барааг дотоодын үйлдвэрлэгчид зуучлан борлуулсан бол дамжуулан борлуулсанд тооцохгүй гэж заасан тул энэ 2 заалтаас хархад малчин НӨАТ төлөгч болохгүй юм.  НӨАТ-ийн тухай хуулийн 5,2-т борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш төгрөгт хүрсэн бол гэсэн заалтаар хоршоо татвар төлөгч байна. Малчны өөрийн борлуулалтын орлогод НӨАТ оногдохгүй.

-Хөнгөлөлтэй зээлийг малчин авах уу. Нэрээр нь хоршооны дарга, магадгүй ченжүүд авчих юм биш үү?

-Зээлийг хоршооны гишүүн малчнаар дамжуулж хоршооны хөрөнгө оруулалтад зориулж олгоно.  Хуулийн төсөлд: Хоршоо нь банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн үүргээ биелүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хоршооны гишүүн малчинд урьдчилгаа, барьцаа хөрөнгийн 100 хүртэлх хувьд батлан даалт гаргах тухай заасан. Хоршоо нь хамтын удирдлагын зарчмаар ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлж, гишүүдийнхээ саналыг авч, гишүүд нь хоршооны үйл ажиллагаанд жигд оролцож ажиллавал хууль бус зүйлээс сэргийлж чадна. Ченжүүд хоршооны гишүүн малчны зээлд хамрагдах боломжгүй.

-Өмнө нь зээлтэй малчид яах вэ?

-Одоо зээлтэй хэдий ч тус хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж болно. Малчдын зээл бол банкууд дээр хэрэглээний зээл ангилалд байдаг. Хөтөлбөрийн хүрээнд олгох зээл бол хоршооны гишүүн малчинд олгох хоршооны үйл ажиллагаа бизнес төлөвлөгөөнд зориулсан хөрөнгө оруулалтын зээл. Тийм болохоор хэрэглээний зээлийн өр орлогын харьцааны хязгаарлалт үүнд нөлөөлөхгүй тул зээл авч болно гэж ойлгож болно. Зарчмын хувьд дээрх байдлаар байгаа хэдий ч өр орлогын харьцаа нөлөөлөх эсэх, Монголбанк тус хөтөлбөрийн хүрээнд өр орлогын харьцааг шинэчлэн тогтоох эсэх эцсийн шийдвэр хараахан гараагүй байна.

-Хоршоонд элсээгүй малчин зээл авч чадахгүй болох уу?

-Малчид өөрсдөө батлан даалтаа гаргаад урдын адил зээлд хамрагдах боломжтой.

Хоршоонд элсээгүй малчин хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжгүй.

-Хоршооны гишүүн малчин хувь малчнаас давуу эрх эдэлж, ялгаа гарах  юм биш үү?

-Малчид өөрсдийн хүч хүрэхгүй байгаа зүйлээр хоршиж ажилласнаараа давуу талтай байна. Бүх малчдад боломж олдож байгаа гэж ойлгож байгаа. Хоршооны гишүүн болоогүй малчид хүсвэл хоршоо байгуулж хөрөнгө оруулалтын зээлд хамрагдах эрх нь нээлттэй байна.

-Нягтлан бодох, санхүү бүртгэл зэрэг аж ахуйг хөтөлж явж чадах уу?

-Мэдлэг, чадвар хүрэхгүй байх тохиолдол гарна. Иймд мэргэжлийн хүмүүстэй гэрээ хийж ажиллах, мэргэжлийн болон хяналтын байгууллагаас зөвлөгөө авах, санхүүгийн үйлчилгээг төрөлжсөн байгууллагаас авах зэрэг чиглэлээр ажиллах боломжтой.

-Сум, аймагт хүнд суртал их байдаг. Анхан дунд шатанд учрах саад бэрхшээлийг яах вэ?

-Саад бэрхшээлийг хамтран ажиллаж байж давна. Хуулийг хэрэгжүүлэх үүргийг төрийн болон санхүүгийн зэрэг хамаарал бүхий бүх байгууллагууд хүлээнэ. Хоршоонд зээл олгох эхний шатанд улс, аймаг, сумын төр, захиргаа, банк болон бусад байгууллагууд хамтран ажиллаж зөвлөгөө өгч, асуудлыг газар дээр нь шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана.  Төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, цахим үйлчилгээ, нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд зохих хариуцлагыг хүлээлгэх  зэрэг арга хэмжээг бүх шатанд үргэлжлүүлж хэрэгжүүлнэ.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.