Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой, чинээлэг малчин өрх бий болно

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг малчдад танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг өнгөрөгч бямба гарагт “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХХК-ийн талбайд боллоо. Өдөрлөгт Засгийн газар, холбогдох яам, агентлагийн мэргэжилтнүүд, арилжааны банкууд болон малчин өрхийн төлөөлөл оролцсон юм.

“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээр малчид хоршоо болон сайн дураар нэгдэж, хоршоонд нэгдсэн малчин өрх арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын чиглэлийн 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг авах боломж бүрдэх аж. Иймд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөснөөр дундаж орлоготой чинээлэг малчин өрх бий болж, малчин айлын сарын орлого 5 сая төгрөгт хүрэх боломж бүрдэнэ. Одоогоор нэг малчин айлын сарын орлого 1.5 сая төгрөг, зарлага нь 2.1 сая төгрөг ба сар бүр 600 мянган төгрөгийн өрөнд орж, малаа өсгөх тусам улам ядуурч буй тогтолцоог халах ёстой” гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн нээлтийн үеэр онцолсон.  Мөн “Засгийн газраас малчдад чиглэсэн 5 их наяд төгрөгийнтомоохон цогц бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр 50 их наяд төгрөгийн хөтөлбөр болох ч бүрэн боломжтой, мал аж ахуйн салбар ийн сэргэх цаг үедээ ирлээ” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өдөрлөгийн үеэр  тодотгосон.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол Монгол Улсын 200 гаруй мянган малчдын хөдөлмөр анхан шатны үйлдвэрлэгчийн түвшинд үнэлэгдэж, улмаар малчид тэр хэмжээгээрээ чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлж өгнө” гэсэн бол Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган “Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хууль, “Шинэ хоршоо” хөдөлгөөн нь малчдад чиглэсэн хамгийн шийдэлтэй, зөв шийдвэр боллоо. Энэ бүхний ард малчид хөгжиж боловсрох эрх зүйн орчин бүрдэж байна” гэлээ.

Малчдад нээж өгч буй зээлийн боломжийн талаар  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Ахуйн хэрэглээний зээл биш, хоршоонд хийх хөрөнгө оруулалт юм. Жишээ нь, мах нядалгааны цех хамтраад байгуулж болно,түүнийгээ ижил тэнцүү эрхээр эзэмшдэг хоршооны гишүүн байж болно. Төлбөрийн баримтын дагуу бэлэн бусаар зээл зарцуулагдана. Хоршооны гишүүд ямар төсөл хэрэгжүүлэхээ өөрсдөө сонгож, төслөө бичээд арилжааны банканд өгнө, банк төслийг шалгаруулж, зориулалтын дагуу хөрөнгө оруулалтын зээл гаргана. Нэг хоршоо дээд тал нь 2 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Хугацаа нь эхний ээлжинд 36 сар гэж Засгийн газар дээр явж байгаа. Хоршооны нөхцөлөөс хамааран эргэн төлөлтийн нөхцөлийг банк, хоршоо хоорондоо тохирно. 1000 малтай малчин 50 сая төгрөгийн зээлийг Зээлийн батлан даалтын сангаар 80 хувийг нь даалгаж авах боломжтой болно. 200 толгой малтай малчин айл 90-100 хувь батлан даалт хийлгээд 30-40 саяын 6 хувийн хүүтэй хөрөнгө оурулалтын зээл авч болох юм. Ингээд мал аж ахуйн салбарт босож ирж чадахгүй байгаа бүлэг маань босох боломжтой боллоо. Яг ийм загвараар Солонгос, Хятад, Япон улс “Шинэ тосгон” хөтөлбөрийг 1980-аад оны сүүлээр хэрэгжүүлж, барьцаагүй, хариуцлагын, итгэлийн, өвлөгддөг хөрөнгө оруулалтын зээл өгч чадсанаар улс орноороо ядуурлаас гарч чадсан юм” хэмээн тодотголоо.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  УИХ-ын дарга Н.Учрал тэтгэврийн зээлийн хугацааг сунгах асуудлаар Монголбанк, арилжааны банкуудын удирдлагуудтай санал солилцов  О.Номинчимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх шаардлагатай, зарим этгээд хүүхдийн тэтгэлэг өгөхөөс зугатаадаг гэсэн асуудлаар иргэд УИХ-д хандсан  УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов  УИХ-ын дарга Н.Учрал Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах арга замуудыг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа  УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ахмад настнууд өндөр наснаасаа болоод ялгаварлалтад өртөж байгааг анхаарууллаа  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна: Зөвлөмж  БЗД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл үзүүлж байна  Худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Х.Нямбаатар: Замуудын бүтээн байгуулалтыг хийж чадвал хотын түгжрэл 40 гаруй хувиар буурна  Тамхины хяналтын тухай хуулийн төсөл нь хууль бус арилжааг нэмэгдүүлэх эрсдэлтэй  Иргэн: Зам бол ийм л байх ёстой. Хийж бүтээж хичээж зүтгэж байгаа бүхэнд талархъя  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төсөлд унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх асуудлыг тусгажээ  Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв  "Галлагааны өмнө ердөө нэг минут....”  УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Тамхины лоббины мөнгө бол ирээдүй хойч үеийнхнийхээ эрүүл мэнд, амь насыг золиосолж олсон мөнгө  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.