Х.НЯМБААТАР: ХОТ, НИЙТИЙН АЖ АХУЙН АЖИЛЧДЫН ХҮҮХДҮҮДИЙГ ГЕРМАНД СУРГАНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар  37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж  ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.

Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны Туул-1” коллекторын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц”  хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг  2007 онд  гаргасан. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын  хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсарсан байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэллээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,

-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,

-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,

-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн уян хатан оновчтой бодлогыг хэрэгжүүлнэ  “100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2027-2030 ОНД ХЭРЭГЖҮҮЛНЭ  "Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК, "Төрийн банк"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа  Дотоодын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын зэрэгцээ олон улсын эрх зүйтэй уялдуулах нь чухал  “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ  "МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО  ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа  ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН “E-PROPERTY” БОЛОН БАРЬЦААНЫ ГЭРЭЭ БҮРТГЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЦАХИМ СИСТЕМИЙН НЭЭЛТ БОЛЛОО  ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.