“Сансар руу тэмүүлэхийн учир” уулзалт, хэлэлцүүлэг болов

1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх сансарт ниссэнээс хойш энэ жил 43 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг монголчууд “Монгол хүн сансарт ниссэн өдөр” болгон онцлон тэмдэглэдэг билээ. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Дэвшилтэт Социал Демократ Клуб “Сансар огторгуй” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг Тусгаар тогтнолын ордны 1 давхрын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан юм. Харин өнөөдөр МАН-ын дэргэдэх Ахмадын холбооноос санаачлан “Сансар руу тэмүүлэхийн учир” уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Арга хэмжээний хүндтэй зочин нь ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа бөгөөд нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох ахмадууд олноор цуглаж баатартайгаа уулзан сүүлийн жилүүдэд хүн төрөлхтний ихээр тэмүүлж буй сансар огторгуйн тухай сонин хачнаас шимтэн сонслоо.

Уулзалтад МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гомбо оролцов. Мөн монгол хүн анх сансарт ниссэн түүхэн өдөр төрсөн хүмүүс энэ жил 43 нас хүрч байгаа бөгөөд тэдний төлөөлөл ч уулзалтад ирсэн байлаа.

ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт ниссэн  хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэднийг онгоцноос буухад "Сансрын нисэгч ах аа, сайн яваад ирэв үү" хэмээн хүүхэд багачуудын цангинасан хоолойгоор дуулсан "Угтагчийн дуу”-гаар Монголын хүүхдийн ордны найрал дууны ангийн хүүхдүүд “Сансар руу тэмүүлэхийн учир” уулзалтыг нээсэн юм.

 Монгол Улсын сансрын шинжлэх ухааны өнөөдрийн нөхцөл байдал, ирээдүй, аливаа улс орнуудын сансар руу чиглэсэн туршилт, олон улсын хамтын ажиллагааны зорилго, сансар огторгуй хүн төрөлхтөнд ямар хэрэгтэй вэ, яагаад үүнд тэмүүлээд байна вэ гэдэг сэдвээр Ж.Гүррагчаа баатар ярив. Ердөө 63 жилийн түүхтэй хүн төрөлхтний хамгийн залуу шинжлэх ухаан бол сансар судлал юм байна.

Уулзалтын үеэр Ж.Гүррагчаа баатар журмын нөхөр М.Ганзоригийгоо дурсаж байв. Монгол Улс анх удаа иргэнээ сансарт нисгэх түүхэн өдөрт Ж.Гүррагчаа, М.Ганзориг 2-ыг бэлтгэж байсан ч сансрын бүхээгт ганц л суудал байсан учраас Ж.Гүррагчаа сонгогдон Зөвлөлтийн нисэгч Владимир Александрович Жанибековын хамт сансарт ниссэн билээ. 

Өнөөдөр түүхэнд тэмдэглэснээр дэлхийн хэмжээнд 50 гаруй орны 600 гаруй хүн сансарт ниссэн байна. Тэдний нэг нь ЗХУ болон БНМАУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа юм.

Тэрээр:

-“1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улс иргэнээ сансарт нисгэсэн дэлхийн 10 дахь орон болсон юм. Монгол хүн сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүн болсон. Энэ нислэгээрээ олон рекорд амжилтыг авчирсан. Хамгийн хурдан, хамгийн холын зайнд ниссэн гэх мэтээр ном зохиолд тэмдэглэсэн байгаа. Сансарт нисэх гол зорилго бол эрдэм шинжилгээний сорилт, туршилт явуулах юм. Бидний хувьд Монгол, Зөвлөлтийн эрдэмтэн, мэргэжлийн хүмүүсийг нэгтгэсэн 30 орчим туршилт хийсэн байдаг. Сансарын  хамтарсан нислэгт Монголоос 2 хүн хамгийн идэвхтэй оролцсон гэдгийг бүгд мэддэг. Бид 2-ын аль, аль нь болзлыг хангаж, нислэгт бэлэн байлаа. Ингээд би ниссэн, М.Ганзориг маань үлдсэн. Тэр маань сансрын тойрог зам дээр хийсэн туршилтуудын үр дүнг нь гаргах ажил дээр дараа нь 3 жил ажиллаж эрдмийн зэрэг цол хамгаалсан, шинэ хүрээлэн ч байгуулсан, түүндээ тууштай ажиллаж байлаа.

Монголчууд сансрын тухай бодлоо орхиогүй, Сансар судлалын төв байгуулж, намайг удирдлагаар нь томилсон, Сансар судлалын үндэсний зөвлөл гэж бий. Мөн “Тэмүүлэл” нэртэй хиймэл дагуулыг залуус бүтээж бараг бэлэн болж байгаа. Энэ нь дараагийн монгол хүнийг сансарт нисгэх тухай Оросын талтай яриа үүсгэсэнтэй холбоотой. Бэлтгэл ажил үргэлжилж байна. Хэрэв дараагийн монгол хүн сансарт нисээд, тэр хүн “Тэмүүлэл” хиймэл дагуулыг сансрын тойрог замд гаргах юм бол бидний хийсэн ажилд, монголчуудын нэр хүндэд асар нөлөөтэй тул хиймэл дагуулынхаа ажлыг жаахан азнаж байгаа” хэмээн өнгөрсөн дурсамжаа уудлан, ирээдүйд сансар судлалд гарч болох ахиц амжилтын талаар ярив.



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.