Чингэлтэй дүүргийн зарим хорооны хилийн заагт өөрчлөлт оруулав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаанаас дээрх шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ “Шинээр байгуулагдсан хороодын нутаг дэвсгэрийн заагийг тогтоох” тогтоолын төслийн талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12, 16, 21, 22 дугаар хорооны хилийн цэсийн эргэлтийн цэсийг өөрчлөн, хаягийн зөрчлийг арилгах шаардлагатай байгааг тус дүүргийн удирдлагуудын зүгээс илэрхийлсэн. Үүний дагуу хороодын хилийн заагт өөрчлөлт оруулснаар 467 өрхийн 2016 иргэний оршин суух хаяг болон үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хаяг зэрэг зөрчлийг арилгах боломж бүрдээ гэж үзэж байгаа юм. 

Тогтоолын төсөлд тус дүүргийн 16 дугаар хорооны 411 өрхийн 1727 хүн ам хилийн заагаараа 22 дугаар хороонд орсон байгааг иргэний үнэмлэхийн хаягаар нь буюу 16 дугаар хороонд хэвээр үлдээх, 12 дугаар хорооны 56 өрхийн 289 хүн ам хилийн заагаараа 12 дугаар хороо, иргэний үнэмлэхийн хаягаараа 21 дүгээр хороонд шилжсэн байгааг 21 дүгээр хороонд үлдээх шаардлага үүсээд байна. Энэхүү өөрчлөлтийг хийхэд иргэдийн иргэний хаягийн бүртгэл мэдээлэл өөрчлөлт орохгүй, хаяг солигдохгүй, эдийн засгийн зардал гарахгүй гэсэн тооцоог хийжээ. Зөвхөн e-gazar буюу газрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтүүдийг хийж оруулах юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид саналаа хэлж, зарим асуудлаар Нийслэлийн Засаг дарга болон бусад албаны хүмүүсээс тодруулж тайлбар авлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Энэ бол зөвхөн хилийн цэсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай асуудал бөгөөд иргэд төрийн үйлчилгээг авч чадахгүй байх, өмч хөрөнгийн бүртгэлээс үүдэлтэй хохирсон зэрэг асуудалгүй. Геодезийн компани эргэлтийн цэгийг тогтоохдоо 16 дугаар хорооны эргэлтийг заагийг 22 дугаар хороонд оруулж зурсан. Энэ алдааг засахтай холбоотой ямар нэгэн зардал гарахгүй” гэдгийг дахин тодотгосон юм. Энэхүү асуудлыг хэлэлцэх үеэр  төлөөлөгч Г.Гангамөрөнгийн хувьд дээрх алдааг гаргасан албан тушаалтад ямар хариуцлага тооцох талаар тодруулав. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Газрын албаны удирдлагуудад хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлсөн гэдэг тайлбарыг өглөө. Улмаар тогтоолын төслийг олонхын саналаар баталж, нутаг дэвсгэрийн заагийг дахин тогтоолоо.   



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.