МАН мөрийн хөтөлбөрөө “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэйгээр боловсруулжээ

Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд  мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүллээ. Хуулийн хугацаа гуравдугаар сарын 24-нд дуусгавар болсон бөгөөд МАН  үүнээс өмнө Бага хурлын  III хуралдаанаа зохион байгуулж,  2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр МАН 2024 оны  УИХ-ын  ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө  хуулийн хугацаанд ҮАГ-т  хүлээлгэн өгсөн юм.  

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө  Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт гардуулан өгсөн.  Мөрийн хөтөлбөр хүлээлгэн өгөх арга хэмжээнд  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдарь нар болон  албаны бусад  хүмүүс байлцсан юм. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа намын удирдах албан тушаалтнууд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлэг хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав. 

ЭНэ үеэр тэрбээр “МАН эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Учир нь Засгийн газрын санаачилгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгөн, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан. Мөн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлээр голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт нэг хувьтай, нэг хүнд ногдох ДНБ  гурван мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ  зургаан мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодитой боломжтой болсон. МАН найман жилийн хугацаанд засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг өсгөх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан юм. Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж ҮАГ-т хянуулахаар өгч байна”   гэдгийг тодотгосон.  Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил төдийгүй эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан бодлогыг тусгасан хэмээн онцолсон.   МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг намын гишүүдийн санал дээр нэмж 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлд тусган, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан нь онцлог болсон гэдгийг хэлсэн.  

МАН мөрийн хөтөлбөр боловсруулахдаа  40 гаруй мянган иргэний саналыг авчээ

МАН-ын Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Уг хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдсан бөгөөд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд хэлэлцүүлсэн юм.  МАН 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс санал авах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд таван сувгаар дамжуулан намын гишүүд төдийгүй  иргэд, олон нийтээс саналыг нь авчээ. Ингэхдээ албан бичгээр болон цаасаар, ENAM аппликэйшн болон вэб сайт, Call center төвөөр болон  и-мэйлээр санал авахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд ажиллаж биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Ингэснээр нийтдээ 40 гаруй мянган саналыг авсан аж. Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулсан. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо. Тухайлбал, нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар МАН-ын Бага хурлын IV  хуралдаанд танилцуулах юм байна. Энэ удаагийн Бага хуралд 30 дахь Их хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэйгээс 80 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, төлөөлөгчид ENAM аппликэйшнээр дамжуулан саналаа цахим хэлбэрээр өгснөөрөө онцлогтой байлаа. МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байгаа бөгөөд цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Бага хурлын III  хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар МАН-ын  Бага хурлын III хуралдааны талаар “Сонгууль бол улс төрийн өрсөлдөөн учраас нууцлалыг тодорхой хугацаанд хангах шаардлагатай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд  дэлхий  нийтийг хамарсан ковид цар тахал, геополитикийн нөхцөлд байдал зэргээс авахуулаад МАН-ын тэргүүлсэн Засгийн газар амаргүй цаг хугацаанд ажиллаж ирлээ. Гэсэн хэдий ч  богино хугацаанд эдийн засгийг сэргээх, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлж ажилласан. Тодорхой үр дүнд хүрч, амжилт гаргасан гэж үзэж байгаа. 2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг   долоон хувийн өсөлттэй гарлаа. Энэ бол цар тахлын дараа  дэлхийн улс орнуудаас хоёрдугаарт орж байгаа үзүүлэлт. Түүнчлэн Монголбанкан дахь валютын нөөцийг анх удаа түүхэн дээд хэмжээ буюу  таван мянган ам.долларт хүргэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр явуулсан бодлогоос авахуулаад төрийн албан хаагч, ахмадуудынхаа  цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх  гээд олон талаар явуулж буй бодлого ард иргэдийн дэмжлэгийг хүлээж байна.  МАН-ын Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэр үр дүнд хүрч байгаа учраас МАН мөрийн хөтөлбөртөө эдгээр бодлогыг үргэлжлүүлэх, хүрсэн амжилтаа ахиулахад голлон анхаарсан” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.