
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна.
Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 хөтөлбөрийг дэмжин ажиллажээ. БНХАУ, ОХУ, БНСУ, Япон Улсын жуулчдад чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж, аялал жуулчлалын салбарын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, Монгол Улсыг дэлхийд таниулах гадаад сурталчилгаа маркетингийн цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр цахим орчинд манай орныг сонирхох хэрэглэгчдийн хандалт нэмэгдсэн байна.
Мөн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Хөвсгөл аймагт “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг эхлүүлэн нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх, буцаан олгох зэрэг ажил хэрэгжиж байгаа аж.
Монгол Улсыг 2024 онд гадаадад сурталчлах, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Go MonGOlia” арга хэмжээг зорилтот орнуудад зохион байгуулахаар төлөвлөжээ.



“100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2027-2030 онд хэрэгжүүлнэ
ХЗДХЯ: Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа
"МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО"-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ӨЛЗИЙБАТ СОНГОГДЛОО
ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН АНХНЫ ШҮҮХИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана
ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна
Жилд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 3000 орчим шинжилгээ хийж байна
Сэтгэгдэл бичих хэсэг