Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ!

Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ!

Нямандэлэгийн Мандуул.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. 

“Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч Н.Мандуул. 

Нэр нь, хүн нь нэг ч гурван өөр ДҮР ШҮҮ! Нэр нь Хөгжлийн банк ч үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, УИХ-ын гишүүдийн “кассын машин” шиг ажиллаж ирсний алдааг засах, зээлийг буцаан төлүүлэхэд Засгийн газрын өмнөөс “ярих” дүр хэрэгтэй болсон нь Сангийн яамны “шошго”-той Н.Мандуул.

Удаах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 1.3 их наядыг буцаан төвлөрүүлснээрээ нийгмээс ч, улс төрийн хүрээллээс ч шаггүй нэмэх оноо цуглуулж чадсан тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээн авснаар дараагийн албандаа дахин тодрох хаалгыг нээсэн юм. Тэр нь ч ёсоор болж “Хөгжлийн банк”-ны гэх нэрийн хуудастай болтлоо олон нийтэд нүдлэгдсэн түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон. Ардчилсан чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий тохируулагч агентлагийн даргаар очиход анхнаасаа олон нийт эерэгээр хүлээж авсан. Өөрөө ч ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг хувийн хэвшлийг торгохоо урьтал болгохгүй. Төрийн алдаатай шийдвэрийг хазаарлана гэдгийг мэдэгдэж байлаа.

Гэвч Н.Мандуулын хэлсэн үг, баримтлах байр суурь нь бэхжиж амжаагүй байтал тэр дахиад л өргөдлөө өгсөн. Төрийн алба, тэр тусмаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох статустай агентлаг гэдэг хэн хүний үдлээд буцдаг алба  биш ч өөрийнх нь саналыг хүлээж авахгүй байна гэх үндэслэлээр шууд удирдлага руугаа бурууг нь тохчихоод явж одсон юм. Гэтэл Н.Мандуул гэнэтхэн агентлагийн даргын албан тушаалаа “голж”, хаалгыг нь саваад гарсны шалтгаан “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч болж дэвшсэнээр саяхан тодорч, өргөдлийн учиг нь тайлагдав. Гутгаар дүр нь юм.

Ардчилсан нийгэмд хэн хаана, юугаа явах нь мэдээж падлийгүй, тухайн хүний л эрхийн асуудал. Үнэхээр чадвар нь байгаад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрд, хувийн хэвшилд ажиллах эсэх нь хувь хүний л сонголт. Гол нь ердөө жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу тэгээд “Ондо” руу буйр сэлгэсэн Н.Мандуул ээлжит сонголтоо хийхдээ зарчмын болон ёс зүйн маш том алдаа гаргалаа. Учир нь, Н.Мандуулын өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Хөгжлийн банк биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өөрийнх нь шинээр хашиж эхэлсэн “Ондо”-той адилхан үйл ажиллагаа эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудад торгууль ногдуулахаас эхлээд хяналт, шалгалт хийх эрх бүхий улсын ерөнхий байцаагч.

Атал ШӨХТГ-ын даргаар хэдэн сар ажилласан тэрбээр үүрэн холбооны отгон оператор компанийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болж гэнэт тодорсны ард хэний, ямар ашиг сонирхол яваа нь асуултын тэмдэг. Хөндлөнгийн хүнд нэгээс нөгөөд шилжсэн үйл явц мэт боловч хууль гадарладаг заримд нь цэвэр ашиг сонирхлын зөрчил үүссэнийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

 

Эх сурвалж: Bestinfo.mn



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө  Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр АНУ-ын Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа  Нийслэл: Энэ онд шинээр барих авто замуудыг цувралаар танилцуулж байна  Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно  “Улаанбаатар Төмөр зам” ХНН-ийн захиалгаар ногоон байгууламж бүхий 778 автомашины зогсоол барьж байна  Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг ирэх сард эхлүүлнэ  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо  Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа  Иргэний үг: Х.Нямбаатрыг мөнгө идсэн гэж мөн ч их хараасандаа  “Бүргэдийн баяр-2026” болоход 3 хоног үлдлээ  Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгчтэй уулзлаа  “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ боллоо  Цахим залилангийн дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье.  Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье. Дараагийн хохирогч та ч байж болзошгүй !!!  УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв  Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно  Хүний халдашгүй, дархан байх эрхийг хангах зохицуулалт тусгах үүднээс зарим хуульд хяналт шалгалт хийнэ  Хүний эрхийн дэд хороо холбогдох хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцлаа  ӨБХ: Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэний өргөдлийг хэлэлцлээ  Ч.Анар: Иргэний аюулгүй байдал гэдэг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тул анхаарч ажиллах ёстой  Эрх бүхий этгээдийн үзэмжээр шийдэгдэх байдал үүсгэсэн Зөвшөөрлийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг ойлгомжтой болгоно  Монгол, Солонгос иргэдийн эрх зүйн болоод тулгарч буй асуудлыг парламентын түвшинд шийдвэрлэх нь зүйтэй  Нийт монголчуудын мэдэх эрхийг хангаж Оюу толгойн сонсголыг зохион байгуулсан УИХ-д баярлалаа  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ  Чуулган: Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрдүүлэх хүрээнд салбарын хяналтыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр хангана  Монгол, Америкийн хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд тулгуурлан өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна  Улсын Их Хурлын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ  Улсын Их Хурлын дарга Н.Учрал Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа  С.Цэнгүүн: Агаарын бохирдол нь иргэний амьд явах эрхийн зөрчил үүсгэж байгаа  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.