“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАЛТ-20” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Эрчим хүчний зохицуулах байгууллага үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан эрчим хүчний зохицуулалтын ололт амжилт, үр дүнг хэлэлцэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн “Эрчим хүчний зохицуулалт-20” сэдэвт онол практикийн бага хурал өнөөдөр Эрчим хүчний зохицуулах хороон дээр болж байна.  Онол практикийн бага хуралд ЭХЯ, ДҮТ ХХК, МХЕГ, СХЗГ, ШӨХТГ, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах “Эрчим хүчний хөгжлийн төв”, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”, "Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв", ШУТИС, Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо,  Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол энержи клубд зэрэг байгууллагуудаас гадна ЭХЗХ-ны тусгай зөвшөөрөл эзэмшигч 180 гаруй хуулийн этгээдийн болон 21 аймгийн, Нийслэлийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн гишүүд  хамтран ажилладаг олон улсын байгууллагууд болох ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI зэрэг байгууллагуудын зочид төлөөлөгчид оролцсон 400 гаруй оролцогчтойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.

Энэ хурлаар Эрчим хүчний зохицуулах хорооны 20 жилийн зохицуулалтын үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Үнэ тарифын зохицуулалт сэдвүүдээр, ЭХЯ-наас Эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого хэтийн төлөв, ДҮТ-өөс Диспетчерийн горим зохицуулалт, ШУТИС-иас Эрчим хүч хэмнэх нөөц боломж зарим асуудлаар илтгэл тавьж оролцох юм. Мөн ERRA, Дэлхийн банк, GIZ, GGGI байгууллагууд эрчим хүчний эх үүсвэрийн шилжилт, зохицуулалтын олон улсын хөгжлийн чиг хандлага зэрэг сэдвээр илтгэл тавьж, Эрчим хүчний зохицуулалтын 20 жилийн ололт амжилтын талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ДЦС-4, Клин-Энержи, ДСЦТС ХК-иуд илтгэл танилцуулах юм байна.

 



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.