Вилли Бергер: Д.Тэрбишдагвын НОМЫН АЧААР сайхан Монгол орноор аялаад ирсэн юм шиг боллоо

Хоф хотоос 3 цаг гаруй давхисаар Берлин хотод ирж, зохиолчийн хамт бэлтгэлээ хангаж аваад хөрш зэргэлдээ орших Бранденбург мужийн Цойетен руу гарлаа.  2021 оны 11-р сарын 5-ны өдөр 18 цагт энэ хотод болох арга хэмжээний тухай аль хэдийн хэвлэлийн газрын сайтаар болон орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зар тарж, зохион байгуулагчид уншлагын танхим, техник хэрэгслээ бэлдсэн байлаа. Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” ном танилцуулах уулзалт ийнхүү Берлин хотын зүүн өмнө Цойетен нуурын эрэг дээр орших нуурынхаа нэрээр нэрлэгдсэн газар болов.

Биднийг Монголд олон удаа зочилсон, манай зан заншил, соёлын талаар шаггүй мэдлэгтэй  Вилли Бергер хэмээх инээд алдсан нэгэн эрхэм угтаж аван, энэ удаагийн ном танилцуулах арга хэмжээг өөрийнхөө эзэмшлийн зочид буудлынхаа ресторанд зохион байгуулав.Тэрээр Монголд их элэгтэй хүн болох нь ярианы өнгөнөөс шууд мэдэгдэж байв. Таван монгол  хүүхдийг үйлчилгээний чиглэлээр өөрийнхөө байранд амьдруулан, эзэмшлийнхээ зочид буудал, ресторанд сургаж, ажиллуулж байжээ.

Тэр хүүхдүүдийн  нэг нь   алдартай тогооч болсон  хэмээн бахархан ярив.  Энэхүү номын уулзалтыг зохиогчийн эртний анд, Герман-Монголын  нийгэмлэгийн ерөнхийлөгч, Бранденбург мужийн Шёнефелд хотын засаг даргаар 29 жил ажилласан Удо Хаазе нээж үг хэлсэн юм. Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын хэсгээс уншиж  сонирхуулахаар нэгэн герман зохиолчийг урьсан байв.  Уншигчдад ихэд сонсголонтой санагдсан бололтой алга ташилт тасрахгүй нижигнэнэ.

Хэд хэдэн ном хэвлүүлж гаргасан герман зохиолч “Хүний танин мэдэхүйд хязгаар байхгүй юм. Өмнө  нэр төдий л сонсч байсан Монгол орны талаар энэхүү сайхан арга хэмжээний ачаар нэлээд мэдлэгтэй боллоо. Одоо Д.Тэрбишдагвын номыг нухацтай уншина аа. Энэ ном олон хүний Монголтой  танилцах гүүр болно гэдэг итгэл дүүрэн байна” гэлээ. Уулзалт халуун дулаан уур амьсгалын дор болж, Монголд очиж аялмаар, түүх, байгалийн сайхныг үзмээр байна гэсэн хүмүүс цөөнгүй байлаа.

Билли Бергер гуай цар тахлаас улбаалаад сүүлийн үед Монголдоо очиж чадахгүй байгаагаа хүүрнээд “Өнөөдрийн номын арга хэмжээний буянд сайхан Монгол орноор тань аялаад ирсэн шиг боллоо. Улаанбаатар их сүрлэг болжээ. Хөдөө нутаг, малчин айлууд ямар сайхан амар амгалан байна вэ” хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь бидний сэтгэлийг маш их хөдөлгөв. Хүний хүн ингэж эх орон, ард түмнийг минь хайрлан ярьж байгааг хараад “Бид чинь агуу сайхан үндэстэн, бахархам сайхан нутагтай, үүнийгээ хайрлаж, хамгаалж, дээдлэх нь бидний бүх дэлхийн өмнө хүлээх үүрэг юм даа” гэж бодогдож байв. “Мянга  ярихаар,  нэг  үз гэсэн үг манайд бий. Монголын сайхан оронд маань тавтай морилоорой” хэмээн  номын зохиогч Д.Тэрбишдагва урьж, “Монголын түүх, соёлыг мэдэхгүй алгасвал дэлхийн түүхийг бүрэн мэдэхгүй, Монгол бол археологи, палеонтологи, түүхийн баян бүрд юм шүү” гэж онцлон хэллээ.  
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма



АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих хэсэг

Видео

Шинэ мэдээ


С.Амарсайхан: Няцахын бол Төр гэж байгаад тэнд зүтгэх хэрэггүй  Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" хорооллын бүртгэлийг аравдугаар сард цахимаар явуулна  МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХИЛИЙН ЦЭРГИЙН 0245 ДУГААР АНГИД ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН ХҮРТЭЭЛЭЭ  Б.Пүрэвдагва: Томуугийн дэгдэлтийн үеэр эх, хүүхдүүд эмнэлгийн коридорт эмчлүүлэхгүй  ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН УВС АЙМГИЙН ИРГЭД, ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА  С.Амарсайхан: Мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана  ЦАХИМ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЛУКАС ФИЛИППТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ  МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ  “ДЭЛХИЙ ДАХИНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ФОРУМ” БНХАУ-Д ЭХЭЛЛЭЭ  ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХАМТДАА ТЭМЦЬЕ❗️  ХЗДХЯ: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.  1923 оны 9-р сарын 1-нд Токио хотын алдарт Imperial Hotel албан ёсоор нээлтээ хийжээ  НИЙСЛЭЛИЙН УС ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ДЭД БҮТЦИЙН ТӨСЛҮҮДЭД ХЯНАЛТ ХИЙЛЭЭ  Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд халдсан үндэслэлээр С.Молор-Эрдэнийг шалгахаар болжээ  ХЗДХЯ: ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ  БАРИЛГЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫГ ЦАХИМЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА  ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БНТУ-ЫН ХОТЖИЛТЫН ДЭД САЙДТАЙ УУЛЗЛАА  “ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА 150-150” ПЛАТФОРМ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  Хүртээмжийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх “Inclusive Data” төслийг танилцууллаа  Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил эхэллээ  Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ  ХЗДХЯ: “ЯВУУЛЫН ОФФИС”-ЫН АЖИЛЛАХ ХУВААРЬ  орон сууцны захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлаар хуралдлаа  Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр зам хаана  Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНЭУ-ын Элчин сайдтай уулзлаа  ХЗДХЯ: 2026.08.01-нээс мопед, суррон, цахилгаан скүүтерийг түр хугацаагаар хязгаарлаад байна  Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан наадам болно  Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна  


© 2019. All Rights Reserved. Developed by: Magic GLobal Media LLC.